Ц.Даваасүрэн: Бидний тавьсан саналд анхааралтай хандах байх аа
2010.04.09

Ц.Даваасүрэн: Бидний тавьсан саналд анхааралтай хандах байх аа

УИХ-ын гишүүн, "Уламжлал, шинэчлэл-Ардчилал, шударга ёс" жигүүрийн ерөнхий зохицуулагч Ц.Даваасүрэнтэй уулзаж ярилцлаа.

-Танай жигүүрээс ямар учраас мэдэгдэл гаргах болсон юм бэ?


-Жигүүр намын дотоод асуудлаар санал бодлоо илэрхийлсэн. Гэхдээ бид намын дотоод асуудлаа дотроо л ярина. Түүнээс биш нийтэд тайлбарлаад байх шаардлагагүй гэж бодож байна. Бага хурал бидний тавьсан саналууд дээр анхааралтай хандаж байгаа байх

-Тэр мэдэгдэлд таныг гарын үсэг зураагүй гэх мэдээлэл байна?

-Бид ярьж байгаад л гарын үсэг зурсан. Манай Удирдах зөвлөл хуралдаад л гаргасан шийдвэр. Хамт олноороо хэлэлцсэн гэсэн үг.

-Мэдэгдэл гаргах гол үндэслэл тань юу байсан бэ?

-Манай намын дүрэмд Ерөнхий сайд намын даргаа хавсарч хийх тухай заалт бий. Намын дүрэмд зааснаар намын хурлаа дөрвөн жилийн хугацаанд хоёр удаа хурлаа хийх ёстой. Гэтэл одоо гурав дахь жилээ өнгөрөөд явж байна. Энэ заалтаа анхаараач, гадна талд болоод байгаа асуудал, тэр амлалт энэ тэрийн хэрэгжилт ямар байна энэ бүгдийг дүгнэж ярих ёстой гэдэг агуулгаар мэдэгдэл гарсан.

-Удирдах зөвлөлийн хувьд?

-Тэдний хувьд анхаарах ёстой нэг асуудал байгаа юм. Өнөөдөр улс төрийн шийдвэр гаргаж байгаа УИХ болон намын бүлэгт Удирдах зөвлөлийн төлөөлөл цөөхөн бай гаа. Тиймээс намын бүлэг нь Удирдах зөвлөлтэйгээ хамтын шийдэл гаргах тал дээр дутагдалтай байна гэж үзэж байгаа. Та нар манай Удирдах зөвлөлийг харж байгаа байх.

Өмнө нь Удирдах зөвлөлд улс төрийн шийдвэр гаргаж байгаа түвшний хүмүүс ихэнх нь байдаг байсан. Тиймээс ямар нэг маргаан үүсэхгүйгээр улс төрийн шийдвэр цаг алдахгүй гардаг байсан. Энэ шалтгаанаар Удирдах зөвлөлийг шинэчлэх шаардлага байна гэж үзсэн.

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.