Д.Оюунхорол: Хөрсний бохирдол далд нэвчиж явагддагаараа илүү хор хөнөөлтэй
Д.Оюунхорол: Нүхэн жорлонгийн асуудалд дэлхий нийтээрээ санаа зовж байна
Саяхан УИХ-ын байнгын хороогоор ариун цэврийн байгууламж, нүхэн жорлонгийн асуудлаар хэлэлцүүлэг зохион байгуулсан. Уг хэлэлцүүлэгт оролцож “Хот суурин газрын хөрсний бохирдлын өнөөгийн байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ” сэдвээр илтгэл тавьсан БОАЖ-ын сайд Д.Оюунхоролоос зарим зүйлийг тодрууллаа.
-Сүүлийн үед нийслэлийн хөрсний бохирдлын гол шалтгаан болж байгаа гэх 00-ын асуудал анхаарал татаж байна л даа. 00 хөрсийг бохирдуулж байгаа гэх судалгааны тоо баримт юу байна вэ?
2014 оны статистик мэдээгээр Улаанбаатар хотод ойролцоогоор 200 мянга гаруй нүхэн жорлон, 140 мянган угаадасны нүх байна. Гэр хорооллын 90 орчим хувь нь ил задгай жорлон ашиглаж байгаа учраас хөрсний, улмаар хөрсөөр нэвчин усны бохирдлын гол шалтгаан болж байна гэсэн судалгааны дүн гарсан.
2012 онд нийслэлийн хөрсний бохирдлыгнийт 360 гаруй цэгээс дээж авч шинжилсэн байдаг. Тэгэхэд нийт авсан дээжний 88 хувьд нь нян, хөгц мөөгөнцөр илэрсэн. Нийслэлд гарч байгаа нийт халдварт өвчний 9,9 хувь нь бохироос үүдэлтэй гэдэсний халдварт өвчин эзэлж байна.
Тийм учраас байгаль экологи, хүрээлэн буй орчин, ус, агаар, хөрсний бохирдлын гол шалтгаан болж байгаа ил задгай 00-ын асуудалд анхаарал хандуулах зайлшгүй шаардлагатай болсон.
Нүхэн жорлонгоос үүдэж байгаа эрүүл мэнд, хүрээлэн буй орчны асуудалд ганц бид биш дэлхий нийтээрээ санаа зовж байна. НҮБ-аас жил бүрийн арваннэгдүгээр сарын 19-нийөдрийг00-ын өдөр болгон тэмдэглэдэг уламжлалтай.
Улс орнуудын төр засгийн удирдлагуудыг ил задгай нүхэн жорлонгийн асуудалд онцгой анхаарал хандуулахыг уриалж энэ өдрийг тэмдэглэдэг. Нүхэн жорлонашиглаж байгаа иргэдийнхээ тоог харьцуулахад бусад улс орноос сүүл мушгиж байгаа Монголын хувьд энэ өдрийг тэмдэглэдэг болох ёстой гэж үзэж байгаа.
Судалгааны тухайд БОАЖЯ-ны захиалгын дагуу 2013-2014 онд “Улаанбаатар хотын хөрсний бохирдолд үнэлгээ” сэдэвт судалгааны ажлыг ШУА-ийн Газар зүйн хүрээлэн хийж гүйцэтгэсэн. Хөрсний бохирдлын мэдээллийг нэлээд сайн гаргасан судалгаа учраас уг судалгаанд тулгуурлан бохирдсон хэсгээс дахин дээж авч шинжилгээнд хамруулах замаар судалгааны ажлын тоон мэдээллийг шинэчлэн ашиглаж байгаа.
Ер нь өнгөрсөн хугацаанд Улаанбаатар хотын хөрсний бохирдлыг судалсан судалгаа олон байдаг юм билээ. Гэхдээ тайлан байхгүй, судалгааны нэгдсэн мэдээллийн сан бүрдүүлээгүй явж ирсэн алдаа дутагдалдаа бид дүгнэлт хийгээд БОАЖЯ дээр ус, хөрсний бохирдлын нэгдсэн мэдээллийн сантай болохоор ажиллаж байна.
-Гэр хороололд сайжруулсан ариун цэврийн байгууламж, жорлонгийн стандартын ямар технологийг ашиглах боломжтой вэ?
Манай улсад одоогооргадаад, дотоодын хөрөнгө оруулалттайзарим аж ахуйн нэгж, байгууллага, ШУТИС, олон улсын зарим хүмүүнлэгийн байгууллагын шугамаар стандартын шаардлага хангасанариун цэврийн байгууламжийн хоёртөрлийн технологийг туршижбайна. нэг нь хөрсөнд шингэн нь шингэх, өтгөнийг нь бордоо болгох эко байгууламж, нөгөө нь бүрэн битүүмжтэй, соруулж зайлуулах технологитой ариун цэврийн байгууламж. Эдгээрийнбайгууллагуудын ихэнх нь бизнесийн ашиг сонирхолтой үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд технологийн шийдэл нь хараахан батлагдаагүй байна.
Зарим нь туршилтын шатандаа явна.Манай орны уур амьсгалын нөхцөл, гэр хороололд тавихад тохиромжтой ариун цэврийн байгууламжийн технологийг хараахан шалгаруулж батлаагүй байгаа. Бага оврын цэвэрлэх байгууламжийн шийдлийн тухайд “МоМо” төслийн хүрээнд туршигдсан технологийг авч ашиглах боломжтой гэж үзэж байгаа.
-АХБ-ны гурван сая ам.долларын буцалтгүй тусламжаар гэр хорооллын 00-г сайжруулах хүрээнд яг юу хийгдэх вэ?
Хөрсний бохирдол агаарын бохирдол шиг шууд мэдрэгддэггүй, далд нэвчиж явагддагаараа илүү хор хөнөөлтэй. Тийм учраас хөрсний бохирдолттой агаарын бохирдлын түвшинд, түүнээс ч илүү тэмцэх цаг ирсэн.
Тиймээс БОАЖЯ Улаанбаатар хотын хөрсний бохирдлыг бууруулах чиглэлээр төслийн саналууд боловсруулж олон улсын байгууллагууд, Элчин сайдын яаманд хүргүүлж хөөцөлдсөний үр дүнд 2017-2020 онд АХБ-ны 3 сая ам.долларын буцалтгүй тусламжаар “УБ хотын гэр хорооллын ариун цэврийн байгууламжийг боловсронгуй болгох замаар хөрсний бохирдол бууруулах” төслийг Чингэлтэй, Баянзүрх дүүрэгт хэрэгжүүлэх гэрээнд гарын үсэг зураад байна.
Энэ хүрээнд 1500 ЭКО ариун цэврийн байгууламж суурилуулна. Үүгээр нийт гэр хорооллын нүхэн жорлонгийн зөвхөн 0.75 хувийг л шийднэ. Гэхдээ цаашид үргэлжүүлээд хэрэгжүүлэх жишиг загвар болж, хөрсний бохирдлыг бууруулах, нийслэлчүүд эрүүл, аюулгүй орчинд амьдрах суурь болж өгнө гэж үзэж байгаа.