Онцгой байдлын ерөнхий газрын дарга Т.Бадрал
2016.11.21

"Бадарчийн Жаргалмаа" нэвтрүүлэгт ОБЕГ-ын дарга Т.Бадрал оролцлоо

"Бадарчийн Жаргалмаа" зохиогчийн хөтөлбөрт Онцгой байдлын ерөнхий газрын дарга Т.Бадрал орж цаг үеийн асуудлаар ярилаа.

Сүүлийн 20 жилийн дунджаар болоогүй их хүйтэн болж буйтай холбогдуулан онцгой байдал зарлах хэмжээнд хүрсэн эсэх мөн түүнчлэн цаг агаарын  онцгой үед  ОБЕГ-ын  алба хаагчид хэр бэлэн байна вэ. Мөн Онцгой байдлын газрын ажилчдын нийгмийн асуудал багаж тоног төхөөрөмжийн хүрэлцээ гэх мэт асуудлаар дэлгэрэнгүй ярилцлаа.

Ярилцлагын онцлох асуудлуудын нэг нь Гамшгийн эрсдэлийг бууруулах, гамшгаас хамгаалах бодлого үүнд иргэд, аж ахуйн нэгжийн оролцоо ямар чухал байдаг талаар өгүүллээ. Гамшгаас хамгаалах сэтгэлзүй, соёлыг төлөвшүүлэх талаар нээлттэй ярилцлаа.