УИХ-ын гишүүн Л.Болд
2016.12.28

Л.Болд: Нэр дэвшигчид туршлагатай хүмүүс байна

2016 оны 12 сарын 28 ны УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Чуулганы хуралдаанаар Улсын дээд шүүхийн шүүгчийн албан тушаалд Б.Мөнхтуяа, Г.Банзрагч нарыг томилох асуудлыг хэлэлцэж байна.  Нэр дэвшигчидтэй холбоотой УИХ-ын гишүүн Л.Болд асуулт асууж, саналаа илэрхийлж байна. 

УИХ-ын гишүүн Л.Болд: Нэр дэвшигчид туршлагатай хүмүүс байна. Нэр дэвшигчдийн талаархи зөвхөн танилцуулга, намтар бэлтгэж орж ирж байна. УИХ-ын гишүүд бид аливаа томилгоог хийхдээ ул суурьтай, судалгаатай хийдэг баймаар байна.

Гэтэл нэр дэвшиж орж ирж байгаа хүмүүсийн намтар танилцуулаад өнгөрдөг. Тиймээс бид цаашид томилгоотой холбоотой асуудалд нухацтай хандаж, шударга томилгоо хийх ёстой.

Эргэлзээтэй хэргүүдийг хаалттай явуулсан ч эцсийн дүндээ иргэддээ эргэлзээ төрүүлэхгүй, итгэл үнэмшил  төрүүлэхүйц шүүхийн ажиллагаа явуулж чадах уу” гэсэн  асуултад Нэр дэвшигч  Г.Банзрагч “Шүүх хуралдааныг хаалттай явуулах асуудлыг хуульд заасан байгаа. Улсын нууцтай холбоотой, хуульд заасны дагуу хаалттай хуралдах ёстой бусад тохиолдолд нээлттэй явах ёстой гэж бодож байна” гэсэн тайлбар өглөө.