2017.01.11

Л.Болд: Үндсэн хуулиас шалтгаалж үүссэн нэг ч ХЯМРАЛ байхгүй

МNB "Цаг үе, Үзэл бодол" нэвтрүүлэгт УИХ-ын гишүүн Л.Болд оролцож Үндсэн хуулийн шинэчлэлийн асуудлаар ярилцлаа.

-Тав дахь Үндсэн хууль батлагдах уу?

-Юуны өмнө шинэ үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ойн баярын мэнд хүргэе. 21 дүгээр зууны угтсан Шинэ Монгол улсыг энэ Үндсэн хууль эхлүүлсэн. Өнөөдөр энэ хууль үүргээ гүйцэтгэж байгаа.  Цаашид ч гүйцэтгэх бололцоотой.

 -Та миний асуултанд яг шууд хариулсангүй?

-Үндсэн хуулийн том өөрчлөлт хувьсгалаар л хийгдэнэ.  Өнөөдөр Монголд яг хувьсгалын нөхцөл бүрдсэн бол Шинэ үндсэн хуулийн хийх тухай ярина шүү дээ. Яг одоо бидний сонгосон ардчилал, хүний эрх, зах зээл гэсэн энэ сонголт хэвээр байх бол энэ Үндсэн хууль л үйлчлэх ёстой.

-Сүүлийн жилүүдэд Үндсэн хуулийн хямрал гэж их ярилаа. Энэ тэгээд юуг хэлээд байгаа юм бэ?