УИХ-ын Чуулганы нэгдсэн хуралдаан
2017.01.26
УИХ-ын тогтоолын төслийг баталлаа
2017 оны 1 сарын 26 ны УИХ-ын Чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуульд техник хэрэгсэл хэрэглэх тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.
Тогтоолын төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Ц.Даваасүрэн, Б.Бат-Эрдэнэ нар асуулт асууж үг хэллээ.Ингээд тус тогтоолын төслийг нийт 57 гишүүдийн 49 нь дэмжиж 86 хувийн дэмжлэгээр УИХ-ын тогтоолын төслийг баталлаа