Батсуурь.Ж 2017.02.07 | Телевиз: МҮОНТВ

Залуу эрдэмтэн, судлаачид гарааны компанийг дэмжинэ

Инновацийн төслийн баг орлогынхоо 2 хувийг шинжлэх ухаан технологийн санд төвлөрүүллээ.

Манай улс 60 сая толгой малтай ч өдийг хүртэл импортоор хуурай сүүгээ авсаар байна. Тэгвэл гарааны инкубатор компани сүүг хуурайшуулах үйлвэрт үнээ, ямааны сүү, гүүний саамыг хуурай сүү болгон үйлдвэрлэж байна.  Анх шинжлэх ухаан технологийн сангаас 50 сая төгрөгийн санхүүжилт авч өнөөдөр үйлдвэр нь үр шимээ өгч эргээд тус санд рояалти болгон 3,000,000 саяыг өгч байгаа юм. Тэд бүтээгдэхүүнээ япон хятад улсад экспортлоод эхэлжээ.