2017.03.09
Хойд хөршийн хэвлэлүүд Л.Болд гишүүнийг онцолжээ
УИХ-ын гишүүн Л.Болдын “Монголия и Россия: Особенности политических процессов” буюу “Монгол, Орос дахь улстөрийн үйл явцын онцлогууд” хэмээх номын нээлт ОХУ-ын Буриадын бүгд найрамдах улсын нийслэл Улаан-Үд хотноо нээлтээ хийжээ.
Монгол, Орос улсын сүүлийн 27 жилийн улс төр, нийгмийн түүхийг товчоолон бичсэн энэхүү номыг тэрээр Буриадын Ардын хурлын депутат С.Калмыковтой хамтран бичжээ. Номын нээлт өмнө нь Улаанбаатар хотод Гадаад харилцааны яамны хурлын танхимд хийгдсэн бол энэ удаа Улаан-Үд хотод болсон нь энэ юм.
Хоёул улс төрд хөл тавьсан цагаасаа эхлэн өөрийн орны парламентад тасралтгүй сонгогдсоор 20 гаруй жилийг туулсан улс төрийн өндөр туршлагатай парламентч нар учир Монгол, Орос хоёр улсын шинэ зуун, шинэ мянганд шилжин орох үеийн 20 гаруй жилийн улс төрийн түүхийг товчоолж үнэлэлт, дүгнэлт өгөх эрхтэй хүмүүс гэдгийг Монголд ч хойд хөршид маань ч судлаачид хүлээн зөвшөөрч байлаа.
Номын нээлт болсон тухай ОХУ болон Буриадын бүгд найрамдах улсын телевиз, сонин хэвлэл, сайтууд өргөнөөр мэдээлжээ.