Л.Болд, Б.Жавхлан нарын өргөн барьсан хуулийн төслүүдийг хаврын чуулганаар хэлэлцэнэ
2017.04.04

Л.Болд, Б.Жавхлан нарын өргөн барьсан хуулийн төслүүдийг хаврын чуулганаар хэлэлцэнэ

Маргаашнаас Төрийн ордон дахин хөдөлгөөнд орно. Хоёрдугаар сарын 10-наас хойш ерөнхийдөө нам жим байсан парламент маргааш хаврын ээлжит чуулганаа нээнэ. Энэ удаагийн чуулганаар 30 гаруй хуулийн төсөл хэлэлцэн батлах юм.

Яаралтайгаар төсвөө тодотгох нь ойлгомжтой болсон. Харин хаврын чуулганаар хэлэлцэх хуулийн төслүүдийн жагсаалтыг харахад Касгийн газраас өргөн барьсан төсөл зонхилж байгаа бол УИХ-ын гишүүн Л.Болд, Б.Жавхлан нарын төслүүд ч хэлэлцэгдэн, улмаар батлагдахаар байна.

Тодруулбал, Эрүүл мэндийн яамнаас Донорын тухай, Зам тээврийн хөгжлийн яамнаас Усан замын тээврийн тухай, Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас Казиногийн тухай, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эхэд тэтгэмж олгох тухай хуулийн төслүүдийг боловсруулан өргөн барьсан юм. 

УИХ-ын гишүүн Л.Болдын тухайд Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн шинэчилсэн найруулга, Шүүмжлэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн төслийг өнгөрөгч оны сүүлд өргөн барьсан байдаг. Өнгөрсөн парламентын үед яригдаж байсан эдгээр төслөө улам сайжруулж боловсруулсан учраас энэ хаврын чуулганаар батлагдах байх гэсэн хүлээлттэй байгаагаа УИХ-ын гишүүн Л.Болд нэгэнтээ илэрхийлсэн.

Монгол Улсын Хөгжлийн банкны тухай шинэчилсэн хуулийг батлаад байгаа УИХ-ын гишүүн Б.Жавхлан одоо Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төслөө батлуулахаар ажиллаж байна.

УИХ-ын гишүүдэд хууль боловсруулах, өргөн барих эрх нь нээлттэй. Тиймээс энэ хаврын чуулганаар гишүүд идэвхтэй ажиллана гэдэгт итгэлтэй байна. Ингээд хэлэлцэгдэх нь тодорхой болсон хуулийн төслүүдийн жагсаалтыг хүргэе. 

  1. 2018 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2019-2020 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл
  2. 2016 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл, Засгийн газрын 2016 оны санхүүгийн нэгдсэн тайлан
  3. Эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх Үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл
  4. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
  5. Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийн төсөл
  6. Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төсөл
  7. Авто замын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл
  8. Усан замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл
  9. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл
  10. Гэр хорооллын хөгжлийн тухай хуулийн төсөл
  11. Монгол Улсын статистикийн салбарыг 2016-2020 онд хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөр батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл
  12. Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах тухай УИХ-ын тогтоолын төсөл
  13. Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл
  14. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн төсөл
  15. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн төсөл
  16. Казиногийн тухай хуулийн төсөл
  17. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл
  18. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл
  19. Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл
  20. Монгол Улсын гадаад харилцааны тухай хуулийн төсөл
  21. Мэдээллийн аюулгүй байдлын тухай хуулийн төсөл
  22. Донорын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл
  23. Биеийн тамир, спортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл
  24. Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн төсөл
  25. Нялх балчир хүүхдийн хоол, хүнсний бүтээгдэхүүний тухай хуулийн төсөл
  26. Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эхэд тэтгэмж олгох тухай хуулийн төсөл
  27. Хог хаягдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл
  28. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн төсөл
  29. Малын генетик нөөцийн тухай хуулийн төсөл
  30. Баяжуулсан хүнсний тухай хуулийн төсөл
  31. Сонгогдсон болон томилогдсон төрийн өндөр албан тушаалтанд хүлээлгэх хариуцлагын тухай хуулийн төсөл
  32. Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл
  33. Шүүмжлэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн төсөл
  34. Бусад.