2017.04.06

"Хоггүй орчин-эрүүл амьдрал" аян өрнөж эхэллээ

Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ж.Сандагсүрэнгийн санаачилгаар “ХОГГҮЙ ОРЧИН-ЭРҮҮЛ АМЬДРАЛ” аян тус дүүрэгт хэрэгжиж эхэллээ.

Өнөөдөр дүүргийн удирдлагууд болон 32 хорооны Засаг дарга, хэсгийн ахлагч нар, нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайн цэвэрлэгээ, үйлчилгээ, хог хаягдал цуглуулалт, тээвэрлэлтийн байгууллагууд, дүүргийн иргэдийн төлөөлөл оролцсон “ХОГГҮЙ ОРЧИН-ЭРҮҮЛ АМЬДРАЛ” аяны нээлт боллоо. Дүүрэгт 166 хур хогийн цэг байгаа гэсэн судалгаа гарсан.

Сүүлийн жилүүдэд үүссэн эдгээр хогийн цэгийг арилгахын тулд 1200 удаагийн рейс буюу 6,800 гаруй тонн хог хаягдлыг цэвэрлэнэ гэсэн үг юм. Сонгинохайрхан дүүргийн удирдлагууд 3 сарын аяны хүрээнд хур хогийг арилгахаас гадна шинэ санаачлага гарган ажилласан байгууллага иргэдийг шагнан урамшуулах гээд олон талт ажил зохион байгуулж эхэлжээ. Хоггүй орчин бий болгоход иргэн бүрийн оролцоо чухал үүрэгтэй. Тиймээс хоггүй цэвэр, эрүүл орчинд амьдрахын тулд хамтдаа ажиллахыг уриалж байна.