Мэдээллийн технологи, харилцаа холбооны ажилтны өдрийг тэмдэглэнэ
2017.04.13

Мэдээллийн технологи, харилцаа холбооны ажилтны өдрийг тэмдэглэнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан 2017.04.12-ны өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Жил бүрийн тавдугаар сарын сүүлийн ням гарагт тэмдэглэдэг “Шууданч, холбоочдын өдөр”-ийг жил бүрийн долдугаар сарын сүүлийн ням гарагт “Мэдээллийн технологи, харилцаа холбооны ажилтны өдөр” болгон тэмдэглэж байхаар журамд өөрчлөлт орууллаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.