Х.Нямбаатар: Төрийн хяналт зөвлөн туслах үүргээс хазайж шийтгэх тал руугаа хэлбийснийг Зөрчлийн тухай хуулиар шийдвэрлэнэ
УИХ-ын гишүүн Х.Нямбаатартай ярилцлаа.
-Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Зөрчлийн тухай хуулийг хэлэлцэх байсан боловч Ардчилсан намынхан тав хоногийн завсарлага авчихлаа. Бас уг хуулийг буцаан татах ёстой гэх санаа ч гарч байсан.
-Зөрчлийн тухай хуулийг буцаан татвал Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг бүгдийг буцаах хэрэгтэй болно. Яагаад гэвэл Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж буй хууль тогтоомжийг зөрчсөн зөрчлийг дотор нь хоёр ангилж байгаа. Гэмт хэрэг, эрх зүйн бусад зөрчил гэж. Гэмт хэргийг эрүүгийн хуулиар зохицуулж байна.
Эрх зүйн зөрчлийг Зөрчлийн тухай хуулиар нэгтгэн зохицуулахаар оруулж ирсэн. Уг хуулийг байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх үед Ардчилсан намынхан завсарлага авлаа. Тэд завсарлага авч буй шалтгаанаа зөрчил үйлдсэн этгээдийг торгохоос гадна баривчилж буй нь буруу гэж тайлбарласан.
Уншигчид санаж байгаа байх. Он гараад бид Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг баталсан. Уг хуулиар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгчийг баривчилна гэж заасан байгаа.
Мөн Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг зөрчсөн захиргааны зөрчилд буюу согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон этгээдийг баривчилна гэж хуульчлаад баталчихсан. Одоогийн хуульд 2000 гаруй зөрчлөөс 11-д нь баривчрах шийттэл оногдуулна гэж заасан байдаг. .
-Уг нь Засгийн газрын өргөн барьсан төсөлд баривчлах шийтгэл байгаагүй биз дээ?
-Байгаагүй. Ажлын хэсгийн хурапдаанаар ийм зүйл заалт оруулах хэрэгтэй гэж шийдсэн юм. Учир нь дээр дурдсан хууль тогтоомжууд батлагдсантай холбоотой.
Хоёрдугаарт, зургаан сар хүртэл хорих ял оногдуулдаг, нийгэмд ноцтой хохирол учруулаагүй ялыг зөрчилд тооцъё гэж Эрүүгийн хуульд заачихсан юм. Тэгэхээр бусдын эд хөрөнгийг завшсан, гэр бүлийн хүчирхийлэл үйддсэн зэрэг зөрчил гаргасан хүнй торгох шийтгэл оногдуулбал шударга зарчимд нийцэхгүй. Хулгайн гэмт хэрэг үйлдсэн хүнийг торгодог эрх зүйн онол байдагтүй.
Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн хүнд өөр төрлийн шийтгэл ноогдуулах ёстой гэх зарчим бий. Өөрөөр хэлбэл, хулгай хийсэн хүнд торгох шийтгэл ноогдуулах ёстой гэх зарчим бий. Өөрөөр хэлбэл, хулгай хийсэн хүнд торгох шийтгэл оногдуулна гэдэг утгагүй. Торгуулийн шийтгэлээ төлөхийн тулд дараагийн хулгай хийх болно.
Ийм байхад Зөрчлийн тухай хуулийн баривчлах шийтгэлийг эсэргүүцэж байгааг гайхаж байна.
Парламентын гишүүд бид сарын өмнө гар өргөж баталсан хуульдаа хариуцлагатай хандах хэрэгтэй. Зөрчлийн хууль яаралтай батлагдах ёстой. Тэгж байж Монгол Улс дахь эрх зүйн хэм хэмжээний өөр хоорондын зөрчилдөөн арилна.
Ажлын хэсгийг ахлаад гурав, дөрвөн сар ажиллах хугацаанд уг хуультай холбоотой олон санал, дүгнэлт ажиглагдаж байгаа. Төрийн хяналт шалгалтын тогтолцоонд маш их давхардал байж, ялгамжтай шийтгэл оногдуулдаг байж. Төрийн хяналт шалгалт зөвлөн туслах чиг үүргээс хазайж шийтгэх тал руугаа хэлбийсэн байна. Үүнийг Зөрчлийн тухай хуулиар алга болгоно.
Иргэн, аж ахуйн нэгжийг заавал торгох, шийтгэхээс илүүтэй зөвлөдөг болох шаардлага байна. Гарцаа байхгүй шаардлагыг сануулсны дараа зөрчөөд байвал зөрчилд тооцож байя. Зөрчилд оногдуулах хариуцлага тодорхой байх хэрэгтэй. Тэгэхгүй бол зөрчлийг шалган шийдвэрлэж буй субьектүүд адил төрлийн зөрчил дээр ялгамжтай торгууль оногдуулаад байдаг. Энэ бүхнийг Зөрчлийн тухай хуулиар шийдвэрлэнэ.
-Гүтгэлэг, доромжлолыг Зөрчлийн тухай хуулиар шийдвэрлэнэ гэж байгаа. Тухайлбал, сэтгүүлч хүн гүтгэсэн бол хоёр сая, редакцийг таван сая төгрөгөөр торгоно гэсэн. Гүтгэсэн байна гэдгийг хэрхэн шийдвэрлэх юм бэ?
-Хүн гутгэх, доромжлох, эд зүйл хулгайлах, устгах зэрэг зөрчлийн үед тухайн хэргийн гэм буруутанг тогтоох үйл ажиллагаа явагдана. Өөрөөр хэлбэл, сэтгүүлч хүн тухайн иргэнийг гүтгэж үү, үгүй юү гэдгийг тогтооно.
-Хэн тогтоох вэ?
-Цагдаагийн байгууллага тогтооно. Үнэхээр гүтгэсэн үү, доромжилсон уу гэдгийг цагдаагийн байгууллага Зөрчил шалган шийдвэрлэх онцгой ажиллагаа явуулж тогтооно. Зөрчилд холбогдсон этгээдийг дуудан ирүүлээд асууж, тайлбар авч, прокурорт хянуулж, гэрч авч, шинжээч томилж байж хэргийг шалган шийдвэрлэнэ. Эцсийн дүндээ гэм буруутай эсэхийг шүүх шийдвэрлэх юм.
Нэг зүйлийг зориуд хэлье. Зөрчлийн тухай хуулийн хамгийн том давуу тал нь хулгай, хулигаан хоёртой тэмцэх зорилттой. Одоогийн дагаж мөрддөж буй хуулиар 240 мянган төгрөгт хүрээгүй хохирлыг барагдуулдаггүй. Өргөдөл өглөө гээд цагдаа шалгасан ч Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалздаг.
Захиргааны хариуцлагын тухай хуулийн 36 дугаар зүйлд заасны дагуу жижиг зөрчил гэж үзээд шалган шийдвэрлэх үйл ажиллагаа байхгүй байсан.
Хүний хувьд бага үнэ цэнтэй ч гэлээ өмч л бол өмч гэж үзсэн учраас шалган шийдвэрлэх үйл ажиллагаатай болгосон юм. Тиймээс хохирол багатай хэргүүдийг гэмт хэргээс салгаж зөрчил рүү оруулсан.
Түүний дагуу зөрчлийг шалган шийдвэрлэх онцгой ажиллагааны журам тогтоож өгнө.
Танхайчуудтай бас Зөрчлийн тухай хуулиар дамжуулан тэмцэнэ. Танхайн үйлдлийн тухайд өөрөө гэм буруугаа хүлээж байвап заавал процессын үйл ажиллагаа явуулах шаардлагагүй. Өөрөө танхайрснаа хүлээн зөвшөөрөхгүй бол холбогдох материалыг бүрдүүлээд шүүхээр оруулна.
Танхайрахдаа хүний эд зүйлийг устгасан, хүний биед хохирол учруулсан бол Эрүүгийн хуулиар шийдвэрлэнэ. Одоо бид эрүү, зөрчлийн танхайгаа зүйл ангийн хувьд ялгаж чадахгүй байна. Зарим нь танил талаараа гаргасан зөрчлөө зөрчил гэсэн ангилалд оруулчихдаг. Танилгүй нэгэн нь эрүүгийн зүйл ангиар шийтгүүлээд явж байгаа.
-Гүтгэлгийн тухайд сэтгүүлч торгуулах юм уу, эсвэл редакци уу?
-Бусдын нэр төрд халдаж гүтгэсэн бол редакци, сэтгүүлч хоёрын хэн буруутайг тогтоох юм. Зөрчил гаргагч, хохирогч, гэрч, шинжээчийн байцаалтыг шүүхэд шилжүүлнэ. Шүүх сэтгүүлч буруутай юу, редакци буруутай юу гэдгийг тогтоож торгууль оногдуулна.
-Бусад зөрчлийн тухайд замын хөдөлгөөнд оролцож байхдаа шар гэрлээр орсон байхад улаанаар орсон гээд торгууль оногдуулах гээд маргаан үүсвэл яах вэ?
-Шүүхэд очиж шийдвэрлүүлнэ. Автомашины тухайд камераар баталгаажуулна. Гудамжинд эргүүлийн цагдаа нар хяналт тавиад явах юм. Гудамжинд бол торгуулийн тасалбараар 10 мянган төгрөгийн торгууль оногдуулаад явна.
-Гудамжинд нус цэр, хог хаяж байгаа хүнд хэн хяналт тавьж зөрчилд тооцуулах юм бэ?
-Уг үйлдлийг тасалж зогсоож, хяналт тавих үүрэг цагдаагийн байгууллагад бий. Цаашид хэрэгжээд явах байх. 10 мянган төгрөгөөр торгоно гэж төсөлд тусгагдсан байгаа. Олон нийтийн хориглосон газар архидан согтуурсан бол тусдаа хариуцлага үүрнэ. Мансуурсан бол гэмт хэрэгтэй адилтгаж шийтгэх дэлхий нийтийн жишгийг дагаж байна.