Ахмад багш нарын төлөөлөлтэй уулзлаа
2017.05.12

Ахмад багш нарын төлөөлөлтэй уулзлаа

БСШУС-ын сайд Ж.Батсуурь “Ахмад багш нарын холбоо”-ны төлөөллийг хүлээн авч уулзлаа. Тус холбоо одоогийн байдлаар 200 гаруй ахмад багшийг эгнээндээ нэгтгэж, нийслэл болон орон нутагт идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна. 

Салбарын сайд ахмад багш нарын зөвлөгөөг сонсч, цаашид хамтран хийж, хэрэгжүүлэх ажлынхаа талаар санал солилцлоо. Уулзалтын үеэр багш нарын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, ёсзүйд анхаарах, сургалтын чанарыг ахиулах, стандартыг боловсронгуй болгох зэрэг асуудлаар ахмад багш нар саналаа хэлцгээв. Улмаар БСШУСЯ-ны ажлын хэсэг  “Ахмад багш нарын холбоо”-той хамтран орон нутгийн сургууль, цэцэрлэгт ажиллахаар боллоо.