УИХ-ын гишүүн Я.Содбаатар
2017.05.30
2018 оны үндсэн чиглэлд 99 төсөл арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусгажээ
Улсын их хурлын чуулганаар 2018 оны үндсэн чиглэлийг хэлэлцэж байгаа билээ. Үндсэн чиглэлээр зарчмын гурван гол асуудлыг зайлшгүй тусгахаар ажиллаж байна.
Монгол улсын нийгэм эдийн засгийг хөгжүүлэх 2018 оны үндсэн чиглэлд 99 төсөл арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусгажээ. Үндсэн чиглэл нь ирэх оны суурь чиглэл байж түүн дээр тулгуурлан 2018 оны төсвийг хийх ёстой гэж Монгол ардын намын бүлэг үзэж байна.