Б.Саранчимэг гишүүн бяцхан үрсийг баярлууллаа
2017.06.02

Б.Саранчимэг гишүүн бяцхан үрсийг баярлууллаа

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан УИХ-ын гишүүн, МАН-ын бүлгийн дэд дарга Б.СаранчимэгБаянзүрх дүүргийн IV, V, XI хорооны хүүхэд, багачуудыг баярлуулан, Монголын хүүхдийн ордонд болж буй “Ид шидийн аялал” тоглолт үзүүлж гарын бэлгээ гардууллаа.

УИХ-ын гишүүн Б.Саранчимэг Эх үрсийн баяраар ээжүүд, хүүхдүүдийг баярлуулах зорилгоор олон арга хэмжээг зохион байгуулж байгаа юм.

Тухайлбал, Нийслэлийн нийгмийн ажилтан, Монголын эмэгтэйчүүдийн холбооны даргын хувьд “Хариу нэхдэггүй буянтан” арга хэмжээг дүүрэг, нийслэлийн хэмжээнд зохион байгуулжээ. Уг арга хэмжээнд 2000 ээж, 2000 хүүхдийг хамруулж, тэдэнд хүрч ажиллаж байгаа юм. Мөн хүүхдүүдээ урамшуулж, тоглолт үзүүлж, бэлэг егөхийн зэрэгцээ уран зургийн уралдаан зарлаад байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Саранчимэг “УИХ-д хамгийн олон эмэгтэй гишүүн Анх удаа сонгогдсон. Энэ нь ээжүүд бидэнд том хариуцлага, итгэл өгсөн гэж бодож байна. Тиймээс үүнийг зүтгэлээр хариулах ёстой. Энэ утгаараа УИХ-ын эмэгтэй гишүүд хамтарч эх, хүүхэд, ахмадуудад чиглэсэн олон хууль тогтоомжийг гаргалаа. Эхнээсээ хэрэгжүүлж эхэлж байна. Түүнчлэн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд сурч боловсрох бололцоо хязгаарлагдмал байдаг. Энэ талд эмэгтэй гишүүд хуулийн төсөл санаачилж, хүүхэд, эхчүүд болон нийгмийн сайн сайханд чиглэсэн олон зүйлийг хамтарч хийнэ” гэлээ.