БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайдтай уулзлаа
2017.07.03

БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайдтай уулзлаа

Онцгой байдлын ерөнхий газрын дарга, бригадын генерал Т.Бадрал БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд ноён Шин Хай Минтэй  уулзлаа.

Уулзалтын эхэнд бригадын генерал Т.Бадрал Монгол Улсын Онцгой байдлын ерөнхий газар БНХАУ-ын Иргэний хэргийн яам, Газар хөдлөлтийн агентлаг болон Ойн агентлагтай нягт хамтран ажиллаж байгааг дурьдаад, Онцгой байдлын албаны чадавхийг бэхжүүлэхэд БНХАУ-ын Засгийн газраас дэмжлэг, туслалцаа үзүүлж байдагт  талархал илэрхийлэв.

Энэ үеэр хоёр тал хоёр орны гамшгаас хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцож, бригадын генерал Т.Бадрал Элчин сайд Шин Хай Минд Монгол Улсын Онцгой байдлын албаны чадавхийг дээшлүүлэх хүрээнд хоёр төслийн саналыг хүлээлгэн өглөө. Элчин сайд эдгээр төслийг бодит ажил болгоход дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ