2017.07.04
Шинэ хуулийн хүрээнд баривчлах ялтай 152 ялтан суллагдав
Эрүүгийн хуулийг шинэчлэн баталснаар өмнөх эрүүгийн хуулийн 40 орчим хувьд нь өөрчлөлт орж, ял шийтгэлийн бодлогын хувьд маш зөөлөрсөн гэдгийг ажлын хэсгийхэн мэдээлэв.
Шинэчлэгдэн батлагдсан эрүүгийн хууль нь өнгөрсөн Бямба гарагаас эхлэн хүчин төгөлдөр хэрэгжиж эхэллээ. Улмаар өнөөдрөөс шүүгч прокурор зэрэг байгууллагаас бүрдсэн ажлын хэсэг хуулийн үйлчлэлээр суллагдаж байгаа харъяа анги дээр очиж захирамж гарган, суллагдах эрх өгсөн ялтнуудыг суллаж эхэллээ.