УИХ
Засгийн газар
Нийслэл
УИХ
Засгийн газар
Нийслэл
Мэдээ
Хууль
Эксперт
Жиргэх
НИТХ-ын МАН-ын бүлгийн дарга С.Мөнхчулуун
2017.08.14
С.Мөнхчулуун: Ц.Сандуйг огцруулах асуудлаар гарын үсэг цуглуулж байгаа талаар нэг ч мэдээлэл байхгүй
Товчхон
Мөн долоодугаар сарын 10-ны баяр наадмын өдөр БГД-ийн ИТХ-ын 51-хэн хувийн ирцтэйгээр хуралдуулж төсвийн тодотгол хэлэлцэж, олон алдаатай шийдвэр гаргасан. Тиймээс үүнийгээ болиоч гэж БГД-ийн удирдлагууддаа хэлмээр байна” гэв.
НИТХ-ын МАН-ын бүлгийн дарга С.Мөнхчулуун Нийслэлийн Хэвлэл Мэдээллийн төвд цаг үеийн асуудлаар өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ.
М.Мөнхчулуун
“Нийслэлийн БГД, СБД, БЗД гэх гурван дүүрэгт Ардчилсан нам засаг барьж байгаа. Энэ дүүргүүдэд Хорооны засаг дарга, Иргэдийн нийтийн хурлын даргыг хууль бусаар сонгож байгаа талаар мэдээлэл өгөх гэж хэвлэлийн бага хурал хийж байна.
С.Мөнхчулуун: Гурван дүүрэгт хорооны Засаг даргыг хууль бусаар сонгож байна
Энэ нь иргэдийн эрх ашгийг хөндөж байна гэж үзэж байгаа.
Хорооны иргэдийн нийтийн хурлуудыг хуулийн дагуу хуралдуулах чиглэлийг Нийслэлээс өгсөн. Гэвч хууль бус үйл ажиллагаа болж байна.
Тиймээс НИТХ-аас өнөөдөр дүүргийн ИТХ-ын дарга нарт албан бичиг хүргүүлж байна. Бид хуулийн хүрээнд дахин сонгууль, хурал зохион байгуулах шаардлагыг тавьж байгаа.
Хорооны засаг даргын гараар иргэдэд очиж буй халамж үйлчилгээ, бүртгэлийн асуудлууд дамждаг. Тиймээс иргэдээс сонгогдсон Хорооны Засаг дарга байх ёстой” гэсэн юм.
БЗД-ийн иргэдийн хурлын төлөөлөгч, МАН-ын бүлгийн дарга Д.Галцог
“БЗД-т болж байгаа хууль бус асуудлуудын талаар товчхон хэлье. БЗД нь 300 мянган хүн амтай, 28 хороотой. 2016 оны шат шатны сонгуулиар МАН ялалт байгуулсан. Гэвч БЗД-ийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Пүрэвдаваа нь боловсрол, эрүүл мэндийн байгууллагуулыг гудамжинд гаргасан. Мөн газрын албаны хоёр даргатай. 28 хорооны дарга нарыг томилсон хууль бус баримтууд нь мөн бидэнд бий” гэв.
СБД-ийн иргэдийн хурлын төлөөлөгч, МАН-ын бүлгийн дарга Ц.Баттүвшин
“СБД-т өнгөрсөн 8 дугаар сарын 9-ний өдрөөс эхлээд хороодын иргэдийн нийтийн хуралтай холбоотой нэлээн зөрчил гарсан. Манай дүүрэг 140 мянган хүн амтай, 20 хороонд хуваагддаг. Иргэдийн нийтийн хурлыг хууль бусаар зарлан хуралдуулах, иргэдийн сонгох, сонгогдох эрхийг нь хязгаарлах, ах дүү амраг садан гэх мэт цөөн хүмүүсийг хулгайн замаар хуралдуулж дууссан.
Өнгөрсөн долоо хоногийн Баасан гарагт Иргэдийн нийтийн хурлыг хийхэд Ардчилсан намын нөхдүүд өндөр зөрүүтэй ялагдсан. Тиймээс үр дүнг нь хүлээн зөвшөөрөх байх гэж найдаж байна” гэв.
БГД-ийн иргэдийн хурлын төлөөлөгч, МАН-ын бүлгийн дарга П.Өлзийнаран
“Иргэдийн нийтийн хурлын хууль бус үйл ажиллагааны талаар манай 11 хороон дээр иргэд санаачлага гаргаж шүүхэд хандсан байгаа.
Манай дүүрэгт хорооны иргэдэд очиж буй төрийн үйлчилгээ ялгавартай очдог болсон. Тиймээс нийслэлээс энэ асуудлыг эсрэг зохион байгуулалттай дуугарч байгаад баяртай байна.
БГД-ийн иргэдийн хурал дээр олон хууль зөрчсөн үйл ажиллагаа болж байгаа. Манай
МАН-ын 10 төлөөлөгчийн бланк дээр үндсэндээ тамга дардаггүй.
Мөн долоодугаар сарын 10-ны баяр наадмын өдөр БГД-ийн ИТХ-ын 51-хэн хувийн ирцтэйгээр хуралдуулж төсвийн тодотгол хэлэлцэж, олон алдаатай шийдвэр гаргасан. Тиймээс үүнийгээ болиоч гэж БГД-ийн удирдлагууддаа хэлмээр байна” гэв.
Асуулт хариулт
-НИТХ-ын дарга Ц.Сандуйг огцруулах гээд МАН-ын бүлгийн гишүүд гарын үсэг цуглуулж байгаа гэсэн. Энэ үнэн үү?
С.Мөнхчулуун:
Ц.Сандуйг огцруулах асуудлаар гарын үсэг цуглуулж байгаа талаар нэг ч мэдээлэл байхгүй.
Би мэдээллийг зөвхөн олон нийтийн сүлжээнээс та нартай адилхан авч байна.
Холбоотой
мэдээ
С.Мөнхчулуун Хэнтийн нөхөн сонгуульд бие даан нэр дэвшинэ гэв
2019.04.03
НИТХ-ын Тэргүүлэгч С.Мөнхчулуун сонгогдсон тойргийнхоо иргэдтэй уулзав
2019.03.26
"Монголчууд" нэвтрүүлэгт НИТХ-ын тэргүүлэгч С.Мөнхчулуун оролцлоо
2019.03.06
Орон нутгийн хөгжил
2024
10.30
СУМДАД БОЛОВСОН ХҮЧИН, ХҮНИЙ НӨӨЦ ИХЭЭР ДУТАГДАЖ БАЙНА
2024
10.30
Тусгай замын автобусны UBRT болон уулзвар, гарцын нэвтрэх хө...
2024
10.29
НИЙТИЙН ТЭЭВРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХҮРТЭЭМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ ХОЛБОО...
2024
10.28
БҮСҮҮДИЙН ХӨГЖЛИЙН ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН “ШИНЭ СТАНДАРТ” УРИАН ДО...
2024
10.28
"Бүсүүдийн хөгжлийн үндэсний чуулган" боллоо
2024
10.28
“Бүсүүдийн хөгжлийн үндэсний чуулган-2024” зохион байгуулагд...
2024
10.28
Бүсчилсэн хөгжлөөр бүтээмж, хүртээмж нэмэгдэнэ
2024
10.28
“Бүсчилсэн хөгжлийн үндэсний чуулган-2024” боллоо
2024
10.28
"Бүсүүдийн хөгжлийн үндэсний чуулган" боллоо
2017
08.14
С.Мөнхчулуун: Ц.Сандуйг огцруулах асуудлаар гарын үсэг цуглуулж байгаа...
2017
08.11
Булганчуудад элэгний эмийг үнэгүй олгохоор боллоо
2017
08.11
Өмнөговь аймгийн бүсчилсэн хэлэлцүүлэг өндөрлөлөө
2017
08.02
Хөвсгөл аймгийн бүх сум 2020 онд нэгдсэн халаалттай болно
2017
07.31
Монголын хамгийн том "Спорт цогцолбор" Дархан хотод баригдан...
2017
07.31
“LEAD KHENTII” буюу Хэнтий аймгийн манлайлагч залууст боломж...
2017
07.31
Нийслэлийн Онцгой комисс Жаргалант тосгонд ажиллав
2017
07.27
Гамшгийн улмаас орон гэргүй болсон малчдад гэр олголоо
2017
07.25
Л.Мөнхбаатар Хөвсгөл аймагт ажиллаж байна
2017
07.20
Эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрө...