Анагаахын шинжлэх ухаан болон Шинжлэх ухааны их сургуулийн хичээлийн шинэ жил боллоо
УИХ-ын дарга М.Энхболд Анагаахын Их сургуулийн нээлтэд оролцож шинээр элсэж буй оюутнуудад амжилтийг хүслээ.
Тус сургуулийн хичээлийн шинэ жилийн баярын арга хэмжээнд энэ жил тус сургуульд шинээр элссэн 3000 гаруй оюутны төлөөлөл, тус сургуулиас төрөн гарсан, Монголын анагаах ухааны бахархал болсон Ардын болон гавьяат эмч нар, эрдэмтэн профессорууд хуран цугларсан байв.
АШУҮИС-ийн захирал, анагаах ухааны доктор, профессор Г.Батбаатар баярын арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ “Дэлхийн хоёрдугаар дайны гал дүрэлзэж байсан хүнд хэцүү цагт Монголын төр, засаг эх орондоо анагаах ухааны их сургууль байгуулж байжээ.
Энэ онд манай сургуулийн 75 жилийн ой тохиож байна. Манай сургуулийн түүхэн замнал амжилт алдрын он жилүүд байснаар бид бахархдаг. Өдгөө Европын холбооны ASIIN байгууллага манай сургуулийн хүний их эмчийн хөтөлбөрийг магадлан итгэмжлээд байна.
УИХ-ын гишүүн Б.Саранчимэг ШУТИСийн хичээлийн шинэ жилийн нээлтэд урилгаар оролцлоо.
Тэрээр: “Энэ сургуульдаа Новосибирскийн их сургуулиа төгссөний дараа мастeраа хамгаалж байсны хувьд эрдэмтэн багш нараараа бахархаж явдаг юм.
МУын хөгжлийн ирээдүйг тодорхойлох, түүнийг гардан хэрэгжүүлэх инжeнeр, тeхнологийн мэргэжлийг сонгон суралцаж буй оюутан залуустаа ирээдүйн их үйлст нь өндөр амжилт хүсэн eрөөe” хэмээсэн юм.