2009.02.06

УИХ-ын гишүүн, НББСШУБХ-ны дарга Д.Оюунхоролын цагаан сарыг тохиолдуулан иргэд сонгогчиддоо сар шинийн мэнд дэвшүүлж телевизээр хэлсэн үг

Буурал эртний түүхт, буян заяат Монгол түмэн минь ээ,

Та бүхнийхээ амар амгаланг айлтгаж, айчлан ирж буй XVII жарны шаргачин үхэр жиoyunhorol_d_01лийн цагаан сарын шинийн нэгний баярын мэндийг чин сэтгэлээсээ өргөн дэвшүүлье.

Шарагчин үхэр жилд Завханчууд бид ихэнх сумдаа хөгжил дэвшлийн суурь үндэсийн нэг болох төвлөрсөн эрчим хүчинд найдвартай холбогдсон, зам, харилцаа сайжирсан, мэдээлэл холбооны технологи эрчимтэй нэвтэрсэн эх бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажил үргэжлилсэн, ард олны ахуй амьдрал тэгшрэн дээшилсэн, эрдэнэт мал сүрэг өсөн аривжсан, байгаль дэлхийн өгөөж хишгийг бүтээлч хөдөлмөрийнхөө үр шимээр хүртсэн он жил болгоно.

Завханчууд бид эв эеийг хичээж уламжлалт өв соёлоо дээдлэн, улс эх орныхоо хөгжил цэцэглэлт, сайн сайхны төлөө хичээнгүйлэн хөдөлмөрлөх хэрэгтэй байна.

Цагаан сараараа идээ будаагаа дэлгэж, найрсаг зочломтгой, хүндлэн асрахын дээд мялаалгаар бие биедээ сэтгэлийн урам хайрлаж, сайхан баярлацгаагаарай.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.