2010.03.31

“Асуух эрхийн танхим”-ын ээлжит хэлэлцүүлэгт Эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх талаар Д.Оюунхоролын хэлсэн үг

УИХ-ын гишүүн Д.Оюунхорол:

-"Өдрийн сонин"-ыхон "Улс төр дэх эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлье" гэсэн сэдэвт хэлэлцүүлэг явуулж байгаа нь улс төрийн намууд Сонгуулийн тухай хуулийг өөрчилж байгаа энэ цаг үед уг сэдвийг нийгмийн анхаарлын төвд татаж байгаа том дэмжлэг гэж үзэж байна. Энд эмэгтэйчүүдийн байгууллага, улс төрийн нам, хөдөлгөөний болон улстөрч эмэгтэйчүүдийг дэмжье гэсэн үзлээрээ хамтран ажилладаг бүхий л төлөөллийн эмэгтэйчүүд иржээ. Сүүлийн жилүүдэд Монголын улс төрд оролцох эмэгтэйчүүдийн тоо эрс буурсан. Монгол Улс энэ үзүүлэлтээрээ дэлхийн 177 орноос сүүлээсээ 46-д нь жагссан байгаа. Эзэлж байгаа хувиар нь аваад үзсэн ч таван удаагийн ардчилсан сонгуульд буурсаар ирсэн байдаг. Эндээс харахад бид олон зүйлийг бодож дүгнэлт хийх шаардлага тарч байна. Эмэгтэйчүүд сонгуулиар гарч ирэхгүй байгаагийн нууц юу вэ гэхээр нэгдүгээрт өдгөө үйлчилж байгаа Сонгуулийн тухай хууль нь болохгүй, улс төрийн тогтолцоо буруу байгаатай холбоотой. Сонгууль нь мажоритар системээр явж байгаа ийм нөхцөлд мөнгөөр бүх зүйл зохицуулагдаж байна. Гэтэл эмэгтэйчүүд энэ хорыг найруулж чаддаггүй. Тэд хүний өөдөөс эгцлэн харж байгаад худал хэлж зүрхэлдэггүй юм билээ. Худал амлаж, хүмүүсийг тойруулж суугаад архи ууж, мөнгө тарааж чаддаггүй. Энэ мэт элдэв аргууд хүүхнүүдэд дутагддаг. Тийм ч учраас эмэгтэйчүүдийн улс төрд орох боломж нь хумигддаг байх. Гэвч Монголын ард түмэн ухаантай. Сонголтыг үргэлж мөнгөөр хийгээд саналаа худалдаад байдаггүй. Би Завхан аймагт гурван удаа нэр дэвшсэн. Ингэхдээ ерөөсөө мөнгө тараагаагүй, том амлалт өгөөгүй. Өнөөгийн нийгмийн тогтолцооны талаар зайлшгүй хийх шаардлагатай ажлынхаа тухай ярьж хүмүүсийн санаа бодлыг сонсч явсан. Ард түмэн хэн юуг ярьж байгааг сайн ойлгодог учраас надад олон удаа итгэл хүлээлгэсэн гэж боддог. Тэгвэл яагаад өнөөдөр улс.төрд оролцох эмэгтэйчүүдийн тоо буураад байна вэ гэвэл сонгуулиас сонгуулийн хооронд мөнгө амлаж байгаа учраас энэ босгыг нь эмэгтэйчүүд давж гарч чадахгүйд байна. Мөн зарим улстөрчид "Эмэгтэйчүүд бэлтгэгдээгүй байна" гэж ярьдаг л даа. Бэлтгэгдсэн олон эмэгтэй бий ч мөнгөгүйгээсээ болоод сонгуульд ялж чадахгүй байна. Монголд эмэгтэйчүүдийн гэсэн нэр хаягтай төрийн бус байгууллага асар олон бий. Гэвч тэд хэзээ ч эмэгтэй нэр дэвшигчээ дэмждэггүй. Намаасаа нэр дэвшсэн хүнийхээ төлөө дуугарвал юу юм гэхээс бусдыг нь тоодоггүй. Одоогоор Жендерийн тэгш эрхийг хангах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барьж байна. Сонгуулийн квотын асуудал энэ хуулийн гол цөм нь гэж би ойлгож байгаа. Би байнгын хорооны дарга байхдаа энэ хуулийг Сонгуулийн хуультай хамт цогцоор нь ярих хэрэгтэй гэдэг байсан. Ингэхгүй бол бидний амыг дахиад л таглаад квотыг хуульд тусгахгүй хаячихна гэж боддог. Сонгуулийн хуульдаа эхлээд квотын зарчмаа суулгаж чадвал жендерийн асуудлаа ярих боломж бүрдэнэ. Ийм ахицтай алхмуудыг Одоо жагсаал цуглаан хийж байгаа зэргийг харж байхад ер нь төр, ард түмэн хоёр салчихсан юм уу даа. Төр зохицуулах, манлайлах, удирдан чиглүүлэх үүргээ гүйцэтгэж чадахгүй байна уу даа. Тиймээс л хэн дуртай хүн хүссэн болгоноо ярьдаг тогтолЦоо бий болжээ гэж бодогдож байна. Бид Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулах хэрэгтэй байна. Намуудын тухай, Сонгуулийн тухай хуулиа эргэн харах шаардлагатай гэдэг нь ч тодорхой болсон. Зарчмын чухал асуудлыг эмэгтэйчүүд хөндөж ярих ёстой. Суурь хуулиудаа засахгүйгээр Монголын улс төрийн тогтолцоо өөрчлөгдөхгүй. Тиймээс бүгдээрээ хамтраад ярья.

Д.Оюунхорол:

-Өнөөдөр сонгогчдын 51 хувь нь эмэгтэй байхад биеэ үнэлдэг эмэгтэйчүүд, төрөх насны эмэгтэйчүүд төрж чадахгүй, төрсөн хүүхдээ тэжээж чадахгүй, өрх толгойлоод гэр бүлийн үнэт зүйлс нь алдагдсан ийм байгаа цаг үед яг ийм нийгмийн тулгамдсан асуудлаар илүү дуу хоолой гаргаж, УИХ-ын хуульд нь шингээж энэ асуудлыг авч явахад эмэгтэйчүүдийн дуу хоолой хэрэгтэй байна. Энэ асуудлыг эрчүүд хэзээ ч хөндөж ярьдаггүй гэдэг үнэн. Эмэгтэй хүн үзэл бодолдоо үнэнч, зарчимч, ард түмний төлөө шударга ажиллачихдаг гэдгээ нийгэмд харуулж, ийм имижийг бүрдүүлэх ёстой юм. Хэрэв олон нийт эмэгтэйчүүдийг дэмжихгүйдээ хүрвэл хэчнээн өндөр квот байгаад ч нэмэргүй. Эрчүүдэд байгаа эрх мэдлийг хүүхнүүд булаацалдаад байгаа юм биш. Нийгэмд тулгамдаад байгаа тэр , жижиг олон асуудлыг бодлого болгож гаргах юмсан гэдэг нь бидний асуудлын цөм зорилго юм

Д.Оюунхорол:
-Квотын асуудлыг хаяж болохгүй. Үүнийг ямар нэгэн байдлаар хуульд суулгаж өгөх хэрэгтэй
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.