У.Хүрэлсүх: 2018 онд цалин нэмэх, хүүхдийн мөнгө олгох боломжгүй
2017.09.29Дугаар : 48293
Ерөнхий сайдад нэр дэвшигч У.Хүрэлсүхийн хариулт
Товч бөгөөд тодорхой хариулъя. Сүүлээс нь эхлээд...
1. Төрийн албыг бужигнуулахгүй. Гэхдээ Хууль зөрчсөн, хээл хахууль өгч орсон байж болзошгүй. төрийн ажлыг хийдэггүй, хийлүүлдэг, захиалга хариуцлагагүй, дэг журамгүй ийм нөхдүүдийн толгойг илж суухгүй. Надад одоо сэтгэлтэй, ажил хийдэг төрийн албан хаагчид хэрэгтэй. Мөн Монголын төлөө ажиллаж чадах зүтгэл, сэтгэлтэй сайд нар хэрэгтэй байна.
Би Төрийн ордны 2 давхарт зүгээр зургаа өлгүүлэхийг хүсэхгүй байна. Энэ Монгол төрийн түүхэнд ажил хийсэн, тодорхой зүйлийг өөрчилсөн Ерөнхий сайд байхыг хүсэж байна. Үүнийхээ төлөө ажиллана. Гэхдээ хуулийн хүрээнд. Надад ямар нэгэн айдас алга. Харин надаас болон миний байгуулсан кабинет ийн гишүүдээс хууль бус зүйл битгий хүсээрэй, бас шахаж шаардаарай.
2. Хөлийнхөө хэрээр хөнжлөө жий гэж ардын сайхан үг бий. Улсын төсөв ямар байгааг Мөнхбат сайд өөрөө сайн мэдэж байгаа. Боломж нөхцөл байдал байдаг бол бүгдийг нь нэмчихмээр байна. Ийм боломж нөхцөл байхгүй шүү дээ. байлгая гэсэн ч байхгүй. Гэхдээ 2018 оны төсөв дээр би ажиллаагүй, тиймээс судална. Ганцхан зарчим дээр би ажиллана. Би Худлаа амлахгүй. яг бодит үнэнийг ард түмэндээ хэлнэ
3. Хүүхдийн мөнгийг 2017 он хүртэл олго. Боломж байгаа. 2018 оноос 100 хувь болгож чадахгүй. Тийм эдийн засгийн боломж байхгүй. Тийм боломж байгаа бол харин надад хэлээрэй.
Багш нарын цалин, хүүхдийн мөнгө нэмэх боломж байдаг бол, түүнийг олж харсан бол надад хэлж тусалж өгөөрэй. Ингэвэл би дуртайяа хамтарч ажиллана
4. Надад ажил хийж чадах сайд л хэрэгтэй. Мэдээж УИХ-ын тодорхой гишүүд кабинетийн гишүүн орж ажиллана. үүнийг би нуухгүй. Зохист түвшинг нь барьж ажиллана. Дараагийн сонгууль болтол бага хугацаа үлдлээ. Тиймээс би улстөржихийг хүсэхгүй байна. Улс орныхоо амьдралыг өөд нь татах, сахилга бат, дэг журам, ажлын хариуцлагыг сайжруулах, ядарсан эдийн засаг, ядарсан ард түмнээ төлөө ажиллая гэсэн сэтгэл надад байна.
М.Наран
Ж.Мөнхбат: Багш нарын цалинг нэмэх, хүүхдийн мөнгийг өгөх боломж байгаа
2017.09.29Дугаар : 48295
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх тухай хэлэлцэж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн, Ж.Эрдэнэбатын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат дараах хэдэн асуултанд товч бөгөөд тодорхой хариулт нэхсэн юм.
ЕРӨНХИЙ САЙДЫН АСУУДЛЫГ ШУУРХАЙ ХЭЛЭЛЦЭХ НЬ ЗӨВ. ЕРӨНХИЙЛӨГЧ МААНЬ Ч ГЭСЭН НЭГХЭН ЦАГИЙН ДОТОР ДЭМЖСЭН БИЧГЭЭ ХУРДАН, ШУУРХАЙ ӨГСӨН.
1. Ж.Эрдэнэбатын Засгийн газрын 16 сайдын 7 салбарын сайд нь давхар дээлтэй байсан. Давхар дээлийг хязгаарлах бол нийгмийн захиалга юм байна лээ. Тэгэхээр энэ тоог нэмэхгүй байж чадах уу гэж асуумаар байна.
2.Ж.Эрдэнэбатын засгийн газрын огцруулсан 3 үндэслэлийн нэг нь бол хүүхдийн мөнгийг 100 хувь олгох шийдвэр гаргасны төлөө огцорсон шүү. Тэгэхээр 2018 онд Хүүхдийн мөнгийг 100 хувь нь өгч чадах уу? энэ мөнгийг хүүхэд бүрд заавал өгөх ёстой. Энэ бол нийгмийн захиалга, өгье гэвэл өгөх боломж байгаа шүү.
3.Мөн багш нар цалингаа нэмүүлэх гээд ажил хаяад эхэлчихлээ. Бидний тооцож байгаагаар багш, эмч нарын цалинг 50 хүртэлх хувиар нэмэх боломж байгаа. Тийм учраас ядаж 50 хувь нэмэх үү?
4.Шинээр томилогдсон дарга нар чинь төрийн албыг "бужигнуулах" уу? асуултанд товч бөгөөд тодорхой хариулна уу?
Агаарын тээвэрт либералчлах цаг БОЛООГҮЙ
144хүн дэмжив
Агаарын тээвэрт либералчлах цаг БОЛСОН
54хүн дэмжив