Шинэ Засгийн газар 100 хувь УИХ-аас бүрдэнэ
Өнгөрсөн 7 хоногт парламент У.Хүрэлсүхийг 100 хувийн саналаар дэмжиж, Ерөнхий сайдад томилсон.
Үндсэн хуулиар Ерөнхий сайд өөрийн танхимаа бүрдүүлэх онцгой бүрэн эрхтэй. Үүнийгээ ч У.Хүрэлсүх Ерөнхий сайдаар томилогдож байх үедээ тодорхой хэлсэн. Гэсэн ч хэдий ч энэ үгийг хадгалахад амаргүй байгаа бололтой учир нь Ерөнхий сайд танхимын гишүүдээ бүрдүүлж чадахгүй "гацаанд" ороод байна.
Өчигдөр УИХ дах МАН-ын бүлэг Төрийн ордонд үдэш болтол хуралдсан байна. Гэсэн хэдий ч зарим нэр бүхий сайдад нэр дэвшигчдэд дээр тохиролцож чадаагүй байна.
Одоогоор тодорхой болоод байгаа зүйл бол энэ удаагийн Засгийн газар 100 хувь УИХ-аас бүрдэх болоод байна.
Дараах УИХ-ын гишүүд сайдуудын нэр тодроод байна.
- Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар
- Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар
- Уул, уурхай хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар
- Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн
- Сангийн сайд Ч.Хүрэлбаатар
- Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж
- Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг
- Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг
- Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл
- БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа
- Зам, тээвэр хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ
Харин дараах УИХ-ын гишүүдийг сайдаар томилоход МАН-ынхан нэгдсэн байр суурьд хүрч чадаагүй байна.
- Монгол Улсын Шадар сайд Л.Энх-Амгалан
- Байгаль орчин, аялал жуулчлалын сайд О.Содбилэг
- Батлан хамгаалахын сайд Н.Цэрэнбат
- Барилга хот байгуулалтын сайд Х.Баделхан
Ж.Эрдэнэбатыг Засгийн газрыг огцруулахад чухал үүрэг гүйцэтгэсэн УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, Л.Оюун-Эрдэнэ, Т.Аюурсайхан нар сайдын суудалд суухгүй гэдгээ мэдэгдсэн байна.
М.Наран