Зам тээврийн сайд Ж.Бат-Эрдэнэ
2017.10.23

Ж.Бат-Эрдэнэ: Шинэ төмөр замын асуудлыг нэн тэргүүнд шийдвэрлэнэ

Шинэ зам тээврийн сайд  экспортыг дэмжих, улс орны эдийн засгийн өсөлтийг бий болгох шинэ төмөр замын төслийг нэн тэргүүнд шийдвэрлэхийн төлөө ажиллана гэдгээ хэллээ.

Түүнчлэн төрийн албанд хоёргүй сэтгэлээр ажиллаж чадах хүмүүстэй хамтран ажиллана гэдгээ мэдэгдлээ.

Зам тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ: Монгол улсад төмөр зам ашигтай юу үгүй нийгэмд хэрэгцээтэй эсэх энэ өнцгөөр л харна. Өнөөдөр гашуусухайт, тавантолгойд төмөр зам зайлшгүй хэрэгцээтэй. Нүүрсний экспортод маш том түлхэц нь болно.