Л.Болд: Ерөнхийлөгчийн хоригийг улстөржүүлэх хэрэггүй
2017.11.10

Л.Болд: Ерөнхийлөгчийн хоригийг улстөржүүлэх хэрэггүй

УИХ-ын гишүүн С.Эрдэнэ Монгол Улсын Ерөнхий сайдад хандан “Нийслэлийн агаарын бохирдлын хэмжээг бууруулах чиглэлээр хийж буй ажлууд болон цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар” тавьсан асуулгын хариуг сонсож байна. 

Асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна. 

УИХ-ын гишүүн Л.Болд "Ерөнхий сайд танилцуулгаа жаахан улстөржсөн зүйл ярилаа. Энэ буруу болов уу гэж бодож байна. Ерөнхийлөгч хориг тавьсанаар утаа багасгах ажил зогслоо гээд...ердөө 5 хоног л болсон. Хориг гэдэг сүртэй нэртэй л болохоос Төсвийн тодотгол чинь асуудалтай боллоо шүү гэсэн сануулга шүү дээ. Үүнийг нээх улстөржүүлэх хэрэггүй. Угаасаа 65 бүлэг хоригийг хүлээж авахгүй нь ойлгомжтой. Тиймээс Ерөнхийлөгч рүү чихэх ямар ч шаардлагагүй" гэсэн юм.

Мөн тэрээр "Сайд нараар нь харвал утааны 10% нь Зам тээврийн сайдад, 80% нь Эрчим хүчний сайдад хамаатай байгаа юм л даа. Дэлхийн дээд хэмжээний байгаль орчны хуралд салбарын сайд, дэд сайдаа явуулдаггүй юм байна лээ. Тэгээд Эрчим хүчнийхээ сайдыг хааш нь явуулчихаж байгаа юм. Утааны 80% ийг хариуцаж байгаа сайдад энэ асуудлаас өөр чухал зүйл байх уу?Ер нь Засгийн газрынхаа хуулийн уншаарай. Утаас бол бүх сайдууд хамаатай асуудалд шүү, хуультай. Бүх сайд өөр өөрсдийнхөө хийсэн ажлыг тайлагнах л ёстой. Бүх сайдаа яг юу хийснийг нь асуумаар байна. Одоо бидний жилд алдаж байгаа шөний цахилгаан 4кв-аар бодоход 5 сая айлын дулааныг хангах бололцоотой байгаа. Та нар 32 тэрбум төгрөгөөр 20 мянган айлыг шийднэ гэж байна" гэв.