2017.12.04
НИТХ-аар 2018 оны Нийслэлийн төсвийг эцэслэн батална
НИТХ-ын ээлжит хуралдаан эхэллээ.
Өнөөдрийн хуралдаанаар 2018 оны Нийслэлийн төсвийг батлах юм. Улаанбаатар хотын 2018 оны төсөвт 800 тэрбум 356 сая төгрөгийн орлого төвлөрүүлэхээр төлөвлөөд байгаа юм. Ирэх онд нийслэлийн төсвийн орлогын 90.1 хувь буюу 721.5 тэрбум төгрөгийг татварын орлогоор, үлдэх 9.9 хувь буюу 78.9 тэрбум төгрөгийг татварын бус орлогоор бүрдүүлэхээр байна. УИХ-аас 2018 оны Улсын төсвийг батлахдаа нийслэлийн төсвийн суурь орлогыг 660.9 тэрбум, суурь зарлагыг 323.2 тэрбум төгрөг байхаар батлаад буй. Энэ хүрээнд зарлагыг бариулахаар НИТХ ажиллаж буй юм.