Зам тээврийн салбараас төрийн дээд одон, медальтнууд төрлөө
2018.01.03

Зам тээврийн салбараас төрийн дээд одон, медальтнууд төрлөө

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Зам тээврийн салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж, тус салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан үе үеийн шилдэг ажилтануудад төрийн дээд одон, медаль гардуулах ёслолын ажиллагаа өнөөдөр Зам тээврийн хөгжлийн яаманд боллоо.

  

Тухайлбал “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-гоор ЗТХЯ-ны хуулийн хэлтсийн дарга Нэргүйн Бат-Эрдэнэ, УБТЗ ХНН-ийн Дохиолол холбооны 2-дугаар ангийн ахмад ажилтан Доржийн Гүнсэл, “Замын битум” ХХК-ийн ерөнхий инженер Батчулууны Баясгалан, Монгол авто замчдын холбооны тэргүүн Тэрбишийн Бямбаа нарын 10 хүнийг тус тус шагналаа.

“Алтан гадас” одонгоор ЗТХЯ-ны ахлах мэргэжилтэн Нямдоржын Буянт, МТЗ ТӨХК-ийн мэргэжилтэн Борисын Буяннэмэх, ЗТХЯ-ны хуулийн хэлтэст ажиллаж байсан ахлах мэргэжилтэн Дагвын Жавхлан, УБТЗ ХНН-ийн замын аж ахуйн албаны эдийн засагч Даваагийн Даваамөнх нарын 25 хүнийг шагнасан юм.

Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Алтан гадас, Цэргийн гавьяаны улаан тугийн одон, Хөдөлмөрийн хүндэт медаль болон Найрамдал медалиар шагнасан шагналыг Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ, дэд сайд Б.Цогтгэрэл, Төрийн нарийн бичгийн дарга Ж.Бат-Эрдэнэ нар  гардуулан өглөө.