2018.01.04
Өнөөдөр банкны салбарын хуулийн төслүүдийг хэлэлцэнэ
Өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаантай. УИХ-ын даргын зөвлөлөөс энэ 7 хоногт дараах асуудлыг хэлэлцэхээр төлөвлөөд байна.
01 дүгээр сарын 04, 05-ны Пүрэв, Баасан гарагт 10.00 цагаас:
- Төв банк /Монголбанк/-ны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Ө.Энхтүвшин нарын 10 гишүүн 2017.11.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
- Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Г.Занданшатар нарын 10 гишүүн 2017.11.03-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
- Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Я.Санжмятав, Н.Энхболд, Д.Сарангэрэл нарын гишүүд 2017.12.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
- Бусад;
- Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээлэл: “Гэр хорооллын дахин төлөвлөлт, орон сууцжуулах хөтөлбөрийн талаар”.