Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл
2018.01.16
Техникийн спиртэд хүн хордож амиа алдлаа
Энэ сарын 11 ны орой Дорнод аймгийн Дашбалбар суманд техникийн спирт байж болзошгүй шингэн зүйл уусны улмаас нэг хүн нас барж, дөрвөн хүн хордлогонд оржээ.
Тус хүмүүс одоогийн байдлаар сумын эмнэлэгт эмчлүүлж байна. Дорнод аймгаас мэргэжлийн баг газар дээр нь томилогдон ажиллаж, эрүүл мэндийн яамнаас цахимаар холбогдож, мэргэжил арга зүйн зөвлөмж өгч ажиллаж байгаа аж.
Иймээс ард иргэд та бүхэнд техникийн зориулалттай үл мэдэгдэх шингэнийг ууж, хэрэглэхгүй байхыг анхааруулж байна.