“Биднээс хамаарна” донорын аян эхэллээ
2018.02.02

“Биднээс хамаарна” донорын аян эхэллээ

Өнгөрсөн нэгдүгээр сард Донорын тухай хууль батлагдсан. Энэ хуулийн төслийг УИХ-д хэлэлцэхэд бэлдэх ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Д.Гантулга ажилласан юм.

Тэрээр хууль батлагдсантай холбогдуулан “Биднээс хамаарна” донорын аяныг санаачлан эхлүүллээ. Аяны зорилго нь Донорын тухай хуулийг олон нийтэд сурталчлах, цусны донорын эгнээг өргөтгөх, бусдад хариу нэхэлгүй, байгаа зүйлээ хуваалцахыг иргэдэд уриалах зорилготой гэж УИХ-ын гишүүн Д.Гантулга онцолж байсан юм.

Донорын аян 2 сар үргэлжилнэ

УИХ-ын гишүүн Д.Гантулга: "Донорын тухай хууль олон хүмүүст амьдрал бэлгэлсэн, эд эрхтэн шилжүүлэн суулгах, цус сэлбэх гээд маш олон үйл ажиллагааг нарийн зохион байгуулсан хууль. Аяны хүрээнд энэ хуулийн ач холбогдол онцлогийн талаар иргэдэд таниулах ажил хийгдэнэ. Донорын асуудал зөвхөн эрүүл мэндийн салбарынхны асуудал биш нийгмийн, нийтийн асуудал гэдгийг олон нийтэд ойлгуулах нь аяны нэг зорилго юм" гэлээ.

Түүнчлэн эх орончид гэдэг ойлголтыг дайн тулалдаанд ялалт байгуулсан хүмүүсээр төсөөлж байсан. Энх цагт бусдад сайн сайхныг түгээж, хүнд амь, амьдрал бэлэглэж байгаа хүмүүс ч эх оронч иргэн юм гэж тэрээр хэлсэн юм.

“Биднээс хамаарна” аяныг энэ өдөр эхлүүлж байгаа нь хоёр шалтгаантай. Нэгдүгээрт: Цусны доноруудыг хүндэтгэж, алдаршуулдаг 3-ны өдрийг угтсан. Хоёдугаарт: Их Жанжин Д.Сүхбаатарын 125 жилийн ой болж байгаатай холбогдуулан аянаа эхлүүлжээ.

Залуучууд Донорын аянд нэгдэж байна

Хаврын чуулганаас өмнө дуусах аяны хүрээнд Эрдэнэт, Дархан, Хэнтий зэрэг томоохон аймгуудад цусны явуулын ба ажиллаж, цус бүрдүүлж, иргэдэд Донорын тухай хуулийг танилцуулах юм байна.