2018.02.09
Ц.Баатархүү: НИТХ 2 сард машин ачилтын үйлчилгээг шинэчлэх шийдвэр гаргах ёстой
Эд хөрөнгөнд халтай машин ачилтын үйлчилгээ хэрэгжиж эхлээд 2 жилийн хугацаа өнгөрчээ. Машин ачиж байгаа компаниуд ямар нэгэн хууль дүрэм мөрдөхгүй байгаагийн дээр иргэний машиныг хаашаа ачаад явсан нь тодорхойгүй байдаг. Тиймээс НИТХ дахь АН бүлгийн зүгээс ИТХ-ын 2 сарын хурлаар энэ асуудлыг оруулж, нэг талд нь багтаах хэрэгтэйг санууллаа.
НИТХ дахь АН бүлгийн дарга Ц.Баатархүү: Замын цагдаагийн удирдлага машин шилжүүлж хөдөлгөх шаардлага гарсан тохиолдолд бодитой "лайв" хийж байгаа юм шиг харж байх ёстой. Яг хэзээ ямар гудамжнаас хэний машиныг ямар үндэслэлээр хаашаа шилжүүлж байгааг харж байх ёстой.