2018.02.28
Модон барилгын угсармал хийцийг татвараас чөлөөлнө
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас зарим бараа, бүтээгдэхүүнийг НӨАТ, Гаалийн албан татвараас чөлөөлөхөөр дэмжив.
Ойжуулалт, цэцэрлэгжүүлэлт, ойн аж ахуйн арга хэмжээний ажил болон импортоор оруулж байгаа тууш чиглэлийн нимгэн давхаргатай хавтан /OSB/, стандартын дагуу хийгдсэн, угсрахад бэлэн модон барилгын угсармал хийцийг 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Нэмэгдсэн өртгийн албан татвараас, тууш чиглэлийн нимгэн давхаргатай хавтан /OSB/, стандартын дагуу хийгдсэн, угсрахад бэлэн модон барилгын угсармал хийцийг мөн хугацаанд Гаалийн албан татвараас чөлөөлөхийг дэмжив.
Төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр боллоо.