2018.03.16

ОХУ-аас 500 хүүхдийн хуваарьтай тэтгэлэгт хөтөлбөр зарлаж байна

ОХУ-ын Засгийн газраас анх удаагаа бакалавр, магистрт суралцах 500 хуваарийг 100 хувийн тэтгэлгээр сургах тэтгэлэгт хөтөлбөрийг зарлаж байна. Энэ хүрээнд Оросын боловсролын үзэсгэлэн экспо 2018 үзэсгэлэнг зохион байгуулах юм. 

Энэ сарын 15-17-ны өдрүүдэд Оросын шинжлэх ухааны соёлын төвөөс ОХУ-ын Монгол Улс дахь Элчин сайдын яам , Монгол Улсын БСШУС-ын яамны дэмжлэгтэйгээр 3 дахь жилдээ энэхүү үзэсгэлэнг зохион байгуулж байна. Энэ удаагийн үзэсгэлэн нь 2018-2019 оны хичээлийн жилд ОХУ-ын Засгийн газраас анх удаа 500 сурагчийг 100 хувийн тэтгэлгээр суралцуулж байгаа нь 1990-өөд оноос хойш сүүлийн 25 жилийн хугацаанд рекорд эвдсэн үзүүлэлт болж байна.

УИХ-ын гишүүн, БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа: 500 болгосон асуудлынхаа хүрээнд хүүхдүүдийн Орос хэлний мэдлэгийг сайжруулах шаардлагатай байна. Тиймээс МУИС дээр Орос хэлний хичээлийн бэлтгэлийг хангах зорилгоор Ломоносов центр гэх Москвагийн их сургуулийн салбарыг байгуулахаар тохирсон.