Ерөнхий сайд нар харилцаа, хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурах ёслолд оролцлоо
2018.04.06

Ерөнхий сайд нар харилцаа, хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурах ёслолд оролцлоо

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Турк Улсын Ерөнхий сайд Бинали Йылдырым манай улсад албан ёсны айлчлал хийж байна.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Турк Улсын Ерөнхий сайд Бинали Йылдырымтэй ганцаарчилсан уулзалт, албан ёсны хэлэлцээ хийж, хоёр талын харилцаа хамтын ажиллагааны асуудлаар санал солилцлоо. Албан ёсны хэлэлцээний дараа Ерөнхий сайд нар хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурах ёслолд оролцлоо.

Талууд :

-  “Хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Бүгд Найрамдах Турк Улсын Хүнс, хөдөө аж ахуй, мал аж ахуйн яам хоорондын Харилцан ойлголцлын санамж бичиг”

-  “Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Жижиг, дунд бизнес эрхлэгчдийн хөгжлийн сан, Туркийн Жижиг, дунд үйлдвэрийн хөгжлийн байгууллага хооронд хамтран ажиллах Харилцан ойлголцлын санамж бичиг”

-  “Монгол Улсын Удирдлагын академи болон Бүгд Найрамдах Турк Улсын Хилийн чанад дахь турк иргэд, ах дүү нийгэмлэг хооронд хамтран ажиллах тухай Харилцан ойлголцлын санамж бичиг”

-  “Гамшгаас хамгаалах салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Онцгой байдлын ерөнхий газар болон Бүгд Найрамдах Турк Улсын Гамшиг, онцгой байдлын удирдлагын газар хоорондын Харилцан ойлголцлын санамж бичиг”

-  “Шилжилт хөдөлгөөний салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Гадаадын иргэн, харьяатын газар болон Бүгд Найрамдах Турк Улсын Шилжилт хөдөлгөөний ерөнхий газар хоорондын Харилцан ойлголцлын санамж бичиг”

-  “Тээвэр, харилцааны технологийн салбарт хамтарсан судалгаа, хөгжүүлэлт хийх тухай Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн яам болон Бүгд Найрамдах Турк Улсын Тээвэр, далайн хэрэг, харилцаа холбооны яам хоорондын Харилцан ойлголцлын санамж бичиг”

-  “Монгол Улсын Үндэсний номын сан, Бүгд Найрамдах Турк Улсын Үндэсний номын сангийн захиргаа хооронд хамтран ажиллах тухай Харилцан ойлголцлын санамж бичиг”-т гарын үсэг зурлаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.