Дэлхийн эрүүл мэндийн өдөр тохиолоо
Жил бүрийн 4 дүгээр сарын 7-ны өдөр Дэлхийн эрүүл мэндийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэ жил "Бүх нийтийн эрүүл мэндийн хамралт" сэдвийн хүрээнд тэмдэглэн өнгөрүүллээ. Манай улсын хувьд эрүүл мэндийн үйлчилгээний хамралт 63 хувьтай байгааг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага тодорхойлжээ.
УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл: Дэлхийн улс орнуудын тал хувийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ 50-аас доош хувьтай байна. Манай орныг дундаж түвшинд байна гэж дүгнэлээ. Цаашдаа 2030 оны тогтвортой хөгжлийн зорилтот хүргэх чиглэлд хамтарч ажиллах санал, санаачилгыг дэвшүүлж байна.