2018.04.16

Ерөнхий сайд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа

Ерөнхий сайд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 20%-ийг ОУ-ын хөрөнгийн биржид арилжаалж, 1 тэрбум доллар босгох боломжтой талаар тус компанийн удирдлагууд танилцуулсан юм.  Ерөнхий сайдын зүгээс нүүрс тээврийн асуудлыг “Эрдэнэс Тавантолгой” ХК өөрсдөө хариуцаж байхыг даалгалаа. Мөн шаардлагатай авто замын асуудлыг  одоо хүртэл шийдээгүй байгаад шүүмжлэлтэй хандав.