2018.04.19

Архангай аймгийн Их Тамир суманд шүлхий гарчээ

Архангай аймгийн Их-Тамир сумын нутагт малын гоц халдварт шүлхий өвчний тохиолдол бүртгэгдээд 10 гаруй хонож байна. Үүнтэй холбогдуулан хорио цээр тогтоогоод байна. Шүлхий өвчний тархалт буурахгүй байгаа тул УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн нөхцөл байдалтай танилцаж, өвчний тархалтыг бууруулах чиглэлээр тулгамдаж байгаа асуудлыэ талаар хээрийн штабд ажиллаа.

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн:  Бид өнөөдөр вакцинжуулалтыг хүргэж ирлээ. Архангай аймгийн хэмжээнд нийтдээ 570 мянган вакцины тунг авчирсан. Үүнээс голомтын бүс буюу Их-Тамир суманд нийт 200 мянган вакцин тун, нийт 120 мянган малд тарих вакцинжуулалтыг авчирсан.