
-Энэ Авто замын тухай хуулийн шинэчилсэн найруулга дээр замын ажлын чанарыг сайжруулахад гол анхаарал хандуулсан.
Тухайлбал, шинээр барьж байгуулсан замын байгууламжийн чанарын баталгааг 3 жил болгосон. Өөрөөр хэлбэл гүйцэтгэгч байгууллага зам бариад, чанарынхаа баталгааг 3 жилийн хугацаанд хариуцна. Бага зэрэг технологийн эвдрэл гарвал түүнийгээ хариуцаж засах үүрэгтэй.
Үүнээс гадна энэ хуульд “техник технологийн хяналт тавьсан хуулийн этгээд энэ баталгаат хугацаанд хариуцлага хүлээнэ” гэж заасан. Улсын төсвөөр, гадны зээлээр, концессын гэрээгээр баригдаж байгаа замууд дээр техник технологийн хяналт ажилладаг болсон. Энэ хяналтыг олон улсын зөвлөн инженерийн холбоо болох FIDIC байгууллагын шаардлагын дагуу хяналтаа тавьдаг. Гүйцэтгэгч байгууллагын ажлыг өдөр болгон талбай дээр нь хяналт тавина.
Мөн зураг төслийн байгууллагын зургийн чанарт онцгой анхаарсан. Зургийн чанарыг сайжруулах, зурагт хяналт тавих ажлыг тодорхой дурдсан.
Авто зам, замын байгууламжийн зураг төсөлд эрх бүхий этгээдээр магдалал хийлгэж, дүгнэлт гарган баталгаажуулна гэж заасан. Авто зам, замын байгууламжийн зураг төслийн алдааг зураг төсөл боловруулсан байгууллага, зохиогч хариуцаж, гарсан хохирлыг барагдуулна гэж заасан. Энэ хуулинд орсон шинэ зүйл бол зураг төслийн техникийн шийдлийн талаар гаргасан дүгнэлтийн алдааг магдалал хийсэн этгээд хариуцна гэсэн байна. Зураг болгон дээр экспертизээр магадлал хийлгэдэг. Тэр магадлалыг техникийн дүгнэлтийнхээ талаар магадлал хийсэн эксперт хариуцна. Энэ бол маш чухал ач холбогдолтой.
-FIDIC бол олон улсын зөвлөх инженерийн байгууллага. Энэ байгууллагын зөвлөхийн шаардлага гэж бий. Бас гүйцэтгэгчийн гэх мэт олон шаардлагууд бий. Манайд баримталж байгаа нь техникийн шаардлага нь үүнийг үндэслээд монголын авто замын салбарт жишиг техникийн шаардлага гэж гарсан.
Монголын авто замчдын холбооны дэргэд сургалт, арга зүйн зөвлөл гэж бий. Энэ зөвлөл мэргэшсэн болон зөвлөх инженерийн сургалт явуулдаг. Мөн хяналтын инженерүүдийн итгэмжлэл олгох сургалт явуулдаг. Эдгээрийн хичээлийн хөтөлбөрт FIDIC-ийн гэрээ, техникийн шаардлагын талаар хичээл орж, шалгалт авдаг. Энэ сургалтанд хамрагсан хүмүүс үнэмлэх авна.
-Экспертүүдийг Зам тээврийн хөгжлийн төв томилдог. Зам тээврийн хөгжлийн төв олон жил ажилласан туршлагатай, зөвлөх инженер юм уу мэргэшсэн инженерүүдийг томилдог. Томилох хүмүүсийн нэрсийг техникийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлдэг. Мөн Зам тээврийн хөгжлийн төвд тусгай норм, норматив, зураг төслийн хэлтэс байдаг. Тэндээс хариуцаж экспертизийг хийлгэнэ.
-Чанартай зам барьсан бол 3 жилийн дотор эвдрэл гарах ёсгүй. Чанар муу барьснаас болоод технологийн эвдрэл гарвал гүйцэтгэгч байгууллага өөрийн зардлаар засах ёстой. Хуульд итгэж л тусгасан байгаа. Тиймээс хуулиа хэрэгжүүлэх ёстой.
И.Гончигзэвэг: Хотоос гарсан авто замуудад ээлжит засвар хийх шаардлагатай. Гэтэл тавьсан төсөв нь урсгал засвартаа ч хүрэлцэхээргүй байна.
-Энэ хяналтыг гүйцэтгэх зөвлөхийн баг хийнэ. Яам эсвэл Үндэсний хөгжлийн газраас захиалаад тендэр зарлана. Тендэртээ гүйцэтгэгч байгууллагаас гадна зөвлөхийн багийг бас шалгаруулдаг. Зөвлөх баг нь талбай дээр ажиллаад, гүйцэтгэгч байгууллагын ажилласан өдрөөс эхлэн дуусах хүртэл байнга хажууд нь байж, өдөр тутам талбай дээр хяналтаа тавьж, хэмжилтээ хийнэ. Хэмжилтийн, материалын, гүүр хоолойн, тоо хэмжээний гэх мэт олон инженерүүд байна. Түрүүн хэлсэнчлэн чанарын баталгаанд хугацаанд гүйцэтгэгч болон технологийн хяналт тавьсан хуулийн этгээд хоёул хариуцна.
-Өмнө нь 2012 он хүртэл Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Авто замын газар байсан. Тэр агентлаг нь захиалагчийн үүрэг гүйцэтгэж, хяналтаа тавина, зураг төслөө хийлгэж, хүлээж авдаг байсан. 2012 онд шинэ Засгийн газар гарч ирж, бүтцийн өөрчлөлт хийгээд 2 салгасан. Яаманд хэсэг үүргийг өгөөд, Авто замын хяналт судалгааны төв гэж тусад нь байгуулж, нөгөө хэсэг үүргийг өгсөн. Энэ төв нь сүүлдээ нэр нь өөрчлөгдөөд Зам тээврийн хөгжлийн төв болсон. Харин энэ хуулиар өргөжөөд, үүргүүд нь тодорхой болсон байна. Судалгаа шинжилгээ хийнэ, хяналтаа тавина гээд хуулинд дурдсан бүхий л ажлуудыг хийнэ.
-Тендэр шалгаруулахад шалгуур үзүүлэлтүүд зарлагддаг. Түүнд өөрсдөө энэ ажлыг хийж чадна, шалгуур үзүүлэлтийг хангана гэж үзсэн байгууллагууд оролцож, тендэрийн материалыг бөглөдөг. Олон компаниас чадна л гэж шалгарна шүү дээ. Түүн дотор олон янзын юм байх л даа. Инженерүүдийн ур чадвар муу, тоног төхөөрөмж хүрэлцэхгүй, шаардлага хангаагүй материал хэрэглэх, үйлдвэрлэх, дэвсэх технологийн шаардлагуудыг биелүүлж чадаагүйгээс зарим нэг зөрчил дутагдал гардаг. Гэхдээ үүнийг хажуу талд нь хяналт тавьж байгаа хяналтын зөвлөх компани засуулж байх ёстой.
-Чанартай сайн хууль болсон гэж үзэж байна. Хуулийн боловсруултанд миний бие өөрөө оролцож байсан.
-2013 - 2014 онуудад Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр авто замын салбарын чадавхийг бэхжүүлэх төсөл хэрэгжсэн. Энэ төслийн бүрэлдэхүүний нэг хэсэг нь Улаанбаатар хотоос гарсан замууд чанарт судалгаа хийж, засварлах санал гаргасан. Улаанбаатар хотоос гарсан 5 замын 4 нь маш олон жил болсон. Жишээ нь Улаанбаатар-Багануур 2000 оны эхээр баригдсан. Улаанбаатар- Чойр, Замын-Үүд чиглэлийн 200 км замыг 2005 онд ашиглалтанд оруулсан. Улаанбаатар- Өвөрхангай чиглэлийн зам 1990-ээд онд баригдсан. Эдгээр замууд их эвдэрсэн.
Одоо сүүлийн үед шинээр баригдсан замууд ч мөн түрүүч нь 6 жил болоод байна. Эдгээрт ч мөн ээлжит засвар хийх ёстой. Гэтэл хөрөнгө нь улсын төсөвт тусгагдаагүй. Хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй.
Зөвхөн зам засвар, арчлалтад жилд 20 тэрбум төгрөг хуваарилдаг. Энэ бол зөвхөн улсын чанартай замын урсгал засвар, арчлалтад зориулсан шүү дээ. Тэрнээс гадна улсын чанартай хатуу хучилттай 5000 км зам байдаг. Тэр зам дээр урсгал засварыг хийхэд хүрэлцэхгүй. Урсгал засвар гэдэг бол нөхөн засвар. Арчлалт гэдэг бол цэвэрлэх, цас хунгарлах үед онгойлгох гэх мэт ажлууд байдаг. Энэ ажилд 20 тэрбум төгрөг хуваарилсан нь хүрэлцэхгүй. Түрүүний хэлсэн замууд дээр ээлжит засвар хийж чадахгүй байгаа нь хөрөнгөтэй холбоотой.
Ээлжит засварыг 2 аргаар хийж болдог. Хуучин асфальт бетон зам дээр эдэлгээг нь уртасгахын тулд гадаргуун боловсруулалт хийж болно. Энэ бол хямд төсөр. Хоёрдугаарт өнгөлгөө хийж болно. Энэ ажлуудыг хийхгүй бол зам улам л муудна.
Жишээ нь Дарханы зам маш их эвдэрсэн. 2001 онд ашиглалтанд өгснөөс хойш энэ жил л шинэчлэл хийх гэж байгаа сураг дуулдаж байна. Дарханы зам засварын компани өнгөрсөн онд Хонгорын сангийн аж ахуйн нутаг дэсвгэрт 6 км гадаргуун боловсруулалт хийсэн. Маш сайн тогтвортой байгаа. Энэ маягаар хийх гадаргуун боловсруулалт хийж болно. Бүр их эвдэрсэн бол ээлжит засвараасаа хэтрээд, шинэчлэл юм уу их засвар болдог.
Хуулиндаа ээлжит засварын тодорхойлолтыг бол тусгасан. “Авто зам, замын байгууламжийн чанар, ашиглалтын түвшинг тогтоох зорилгоор иж бүрэн судалгаа хийж, ээлжит болон их засварын ажлын тоо хэмжээг тодорхойлно” гээд Авто замын судалгаа шинжилгээ, хөгжлийн асуудал эрхэлсэн байгууллагад даалгасан. Шаардлагатай тохиолдолд ээлжит засварыг ажлын гүйцэтгэчгийг сонгон шалгаруулж, гэрээ байгуулсны үндсэн дээр гүйцэтгүүлж болно гэж заасан. Хариуцсан байгууллага нь хийж чадахгүй, хүчин чадал нь хүрэхгүй бол өөр байгууллагаар гэрээ байгуулаад, гүйцэтгүүлж болно.
Одоогийн нөхцөлд 20 тэрбум төгрөгийг арчлалт урсгал засварт зарцуулж байна. Энэ шинэ хуулиар авто замын арчлалт, урсгал засварын ажлыг тухайн авто замын ашиглалтын бэлэн байдлын түвшингээс санхүүжүүлнэ гэсэн. Хариуцсан байгууллага нь замынхаа засварыг хийж, зорчих хэсгийг цэвэрлээд, хөвөөнд нь шороо хийж нягтруулах гэх мэт өдөр тутам хийж байх ёстой ажлуудаа хийнэ. Тэр бол 20 тэрбум төгрөгөөр л улсын чанартай 15 мянган км замыг хийнэ. Үүнд төсөв нь хүрэхгүй.
сэтгүүлч
