2018.05.11

ЕБС-уудын “Эко клуб”-үүдээр дамжуулан хүүхдүүдэд байгалиа хайрлах сэтгэлийг төлөвшүүлнэ

Хүүхдэд багаас нь байгаль дэлхийгээ хайрлах ухааныг зөвхөн хичээлийн агуулгаар биш, эко клубуудээр дамжуулан олгохоор Ногоон паспорт аяныг эхлүүлсэн.  Уг аянаар ЕБС-уудын Эко клубуудыг идэвхжүүлэхээр 500 гаруй багшид сургалт явууллаа. Энэ талаар БОАЖ-ын сайд Н. Цэрэнбат байр сууриа илэрхийлэв.

БОАЖ-ын сайд Н. Цэрэнбат:  Энэ аяны зорилго бол байгаль дэлхийдээ хандах хандлагыг өөрчлөх юм. Мөн хог хаягдлыг ангилах, усаа хэмнэх, аюултай хог хаягдал гэх мэтийн асуудлууд байна. Үүнд Монголын залуучуудыг  цэгцтэй, хариуцлагатай байлгахын тулд одооноос  ЕБС-ийн 9,10,11-р ангиудын дунд “Ногоон паспорт” аяныг зохион байгуулж байна.