Онцгой байдлын газрын  зургаан алба хаагч гал голомтоо бадрааж, хуримын ёслолоо хийлээ.
2018.05.16

Онцгой байдлын газрын зургаан алба хаагч гал голомтоо бадрааж, хуримын ёслолоо хийлээ.

Олон улсын гэр бүлийн өдрийг тохиолдуулан нийслэлийн Онцгой байдлын газраас Гэрлэх ёслолын ордонтой хамтран “Дурсамж” гэр бүлийн өдөрлөгийг өнөөдөр зохион байгуулав. Өдөрлөгийн хүрээнд нийслэлийн Онцгой байдлын газрын  зургаан алба хаагч гал голомтоо бадрааж, хуримын ёслолоо хийлээ.

Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах  28 дугаар ангийн захирагч, хошууч Н.Мөнхбат, Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн тасгийн дарга, ахлах ахлагч Б.Хосбаяр, Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн гал унтраах автомашины жолооч, ахлах ахлагч Л.Отгонбаатар, Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр  ангийн гал унтраах автомашины жолооч, ахлах ахлагч Ц.Явсраймолом, Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар  ангийн шатны техникч, ахлах ахлагч Г.Баасанжав, Багахангай дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 80 дугаар ангийн гал сөнөөгч Г.Батсүрэн нарын гэр бүл хуримын ёслолоо хийлээ.

Онцгой байдлын газраас Гэрлэх ёслолын ордонтой хамтран “Дурсамж” гэр бүлийн өдөрлөгийг өнөөдөр зохион байгуулав

Гэрлэх ёслолын ажиллагааг нийслэлийн Онцгой байдлын газрын Захиргаа удирдлагын хэлтсийн дарга, дэд хурандаа Б.Баттулга, Гэрлэх ёслолын ордны захирал С.Үүрийнтуяа нар нээж, хуримаа хийж буй хосуудад аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөлөө.

Нийслэлийн Онцгой байдлын газар, Гэрлэх ёслолын ордноос олон улсын Гэр бүлийн баярын өдрийг тохиолдуулан “Дурсамж” гэр бүлийн өдөрлөгийг  зургаадахь жилдээ уламжлал болгон ийнхүү зохион байгууллаа.

Нийслэлийн Онцгой байдлын газраас албан ёсны гэр бүлийн баталгаатай, хуримын ёслолоо хийж амжаагүй, үлгэр жишээч зургаан гэр бүлийн хуримын ёслолыг үнэ төлбөргүй зохион байгуулж байгаа юм.

Онцгой байдлын газрын  зургаан алба хаагч гал голомтоо бадрааж, хуримын ёслолоо хийлээ.

Хосуудын гэрлэх ёслолын арга хэмжээнд алба хаагчдын үр хүүхэд, гэр бүл, төрөл төрөгсөд, хамт олон найз, нөхөд нь оролцож, аз жаргалтай, баярт мөчийг нь хуваалцлаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.