2018.05.21

Төрийн үйлчилгээг тоон технологид шилжүүлэх талаар судалж байна

Манай улс Төрийн үйлчилгээг цахимжуулах, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор цахим бодлогын түр хороо байгуулахаар болсон.  Энэ талаар , Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар байр сууриа илэрхийллээ.

ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар: Төрийн үйлчилгээг иргэдэд хүртээмжтэй болгохын тулд  гар утсаар болон  компьютерээр  авдаг болгохыг зорьж байна.  Ингэснээр төрийн үйлчилгээ нь хүнд сурталгүй, нээлттэй, ил тод болно.