Нийслэлийн газрын дуудлага худалдааны анхны үнийг шинэчилсэн тогтоол гаргалаа
2018.05.25

Нийслэлийн газрын дуудлага худалдааны анхны үнийг шинэчилсэн тогтоол гаргалаа

НИТХ-ын тэргүүлэгчдийн хурлаар Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрыг өөрчлөн байгуулах тухай /Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ/, Барилга акталж, нийслэлийн өмчийн бүртгэлээс хасах тухай /Хан-Уул дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэс-Нисэх дэх цагдаагийн бичил хэсгийн байрны асуудал/, Итгэлцүүрийг хэрэглэх бүс, дэд бүсийг тогтоох тухай, Ой тэмдэглэн өнгөрүүлэх, Үнэлгээний хороонд ажиллах иргэдийн төлөөллийг батлах тухай болон Төрийн шагналд тодорхойлж уламжлах зэрэг асуудлыг хэлэлцлээ.

Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрыг өөрчлөн байгуулах тухай /Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ/ саналыг НӨХГ-ын дарга Ч.Однасан танилцууллаа.

 Анх нийтийн тээврийн нэгтгэл байгуулагдахад тавигдсан зорилтууд биелээгүй ба үүнд удирдах албан тушаалтны тоо нэмэгдэж, өмнөх 3 бааз дээр нэмж “Зорчигч тээврийн нэгтгэл” гэсэн дахин удирдах том бүтэц бий болсноос удирдлагын хэт төвлөрөлт бий болж ажлын уялдаа холбоо муу, оновчгүй, шуурхай удирдлагаар хангах нөхцөл алдагдсан.  Үргүй зардал нэмэгдэж, удирдлагын шат дараалсан дамжлагын улмаас иргэдэд үзүүлэх нийтийн тээврийн шуурхай байдал алдагдахад нөлөөлж мөн сэлбэг хэрэгсэл, материалын зардал нэмэгдэж, түүнд тавих хяналт тодорхой байдлаар суларсан гэх зэрэг шалтгааны улмаас “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын харъяа 3 дугаар бааз /хуучнаар “Автобус-3”/ - ын хөрөнгө, бааз суурин дээр тулгуурлан нийтийн тээврийн үйлчилгээний “Зорчигч Тээвэр гурав” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрыг байгуулах санал боловсруулан НИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар оруулан хэлэлцүүлж, шийдвэр гаргуулахаар оруулж ирсэн гэв. Тэргүүлэгчдийн зүгээс анхнаасаа судалгаа тооцоогүй асуудалд хандаж, 4 жилийн өмнө нэгтггэчихээд одоо буцаагаад салгаж байгаа нь буруу гэдгийг сануулж, цаашид шинээр байгуулагдах  “Зорчигч Тээвэр гурав” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрыг  санхүүгийн болон үйл ажиллагааны доголдол гаргахгүйгээр ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгож “Зорчигч Тээвэр гурав” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрыг байгуулахыг дэмжиж тогтоол гаргахаар боллоо.  

НӨХГ-ын дарга Ч.Однасан  1999 онд баригдаж ашиглалтанд орсон, нийслэлийн өмчид 29 сая төгрөгийн өртөгийн бүртгэгдсэн боловч цаашид ашиглах ямар ч боломжгүй болсон  Хан-Уул дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэс-Нисэх дэх цагдаагийн бичил хэсгийн байртай холбогдуулан Мэргэжлийн хяналтын газраас цаашид ашиглах боломжгүй болсон тухай дүгнэлтийг танилцуулсны дараа тэргүүлэгчдийн хурлаас  тус барилгыг актлах нь зүйтэй гэсэн тогтоол гаргалаа.

Хэлэлцэх асуудлын дарааллын дагуу Газрын итгэлцүүрийг хэрэглэх бүс, дэд бүсийг тогтоох тухай асуудлыг НГА-ны дарга Э.Болорчулуун танилцууллаа. Нийслэлд газар эзэмших, ашиглах эрхийн дуудлага худалдааны анхны үнийг тогтоох итгэлцүүрийг  хэрэглэх бүс, дэд бүсийн тухайд БХБ-ын сайдын 2018 оны 1 сарын 25-ны өдрийн 15-р тушаалаар Газар эзэмших, ашиглах эрхийн дуудлага худалдааны үнийн анхны үнийг тодорхойлох аргачлал шинэчлэн батлагдсан. Уг аргачлалд зааснаар Нийслэл, аймаг, сумын ИТХ нь Газар эзэмших, ашиглах эрхийн дуудлага худалдааны  анхны үнийг тодорхойлох итгэлцүүрийг хэрэглэх бүс, дэд бүсийг тогтооно гэсний дагуу НИТХ-д газар эзэмших ашиглах эрхийн дуудлага худалдааны анхны үнэ тодорхойлох  итгэлцүүрийг хэрэглэх бүс, дэд бүсийг батлуулахаар саналаа оруулж байна. Шинэ итгэлцүүрийн төслөөр хотын бүс бүрт газрын дуудлага худалдааны үнэлгэгэ ялгавартай тогтоох байдлаар тусгасан.

Энэ өөрлөлтөөр нийслэл хотод газар эзэмших  ашиглах эрхийн дуудлага худалдааны үнэ 440 төгрөгөөс 176.000 төгрөг болж байгаа гэв. Тэргүүлэгчдийн хувьд дуудлага худалдааны анхны үнэ багасаж орж ирж байгаа сайшаагаад, нийслэлийн газар эзэмших ашиглах эрхийн дуудлага худалдааны анхны үнэ тодорхойлох итгэлцүүрийг хэрэглэх бүс, дэд бүс, солбилцол, газрын зааг хязгаарын зургийг хавсралтад заасны дагуу баталлаа. Ингэснээр  нийслэлийн хотын 9 дүүрэгт газар эзэмших, ашиглах эрхийн дуудлага худалдааны үнэ газрын байршил, бүсчлэлээс хамааран өөр өөр байхаар болж байна.

Хурлын хэлэлцэх асуудлын дарааллын дагуу Сонгинохайрхан дүүргийн 12-р сургуулийн 70 жил, Баянзүрх дүүргийн  22-р цэцэрлэгийн 50 жилийг ойг тэмдэглэн өнгөрүүлэх, Баянгол дүүргийн 70-р сургуулийг Алтан гадас одонт, Боловсролын тэргүүний ажилтан  Арилдийн Дашнямын нэрэмжит болгох асуудлыг НБГ-ын албан тушаалтан танилцууллаа. Тэргүүлэгчид ой тэмдэглэн өнгөрүүлэх бүйл хэргийг ажил хэрэгч, тухайн сургууль, цэцэрлэгт үлдэх бүтээлч байдлаар тэмдэглэн өнгөрүүлэхийг үүрэг болгож дэмжлээ.

НИТХ-ын дарга С.Амарсайхан "Сургууль цэцэрлэгүүд ой тэмдэглэн өнгөрүүлэхдээ хүүхдүүдийн боловсрол мэдлэгт чиглэсэн, тэдэнд хэрэгтэй зүйлийг шийдсэн  байдлаар тэмдэглэх ёстой. Ой тэмдэглэж байгаа нь энэ гээд үзэг цаас, бал дэвтэр, аяга таваг, найр наадам болгон өнгөрүүлж, хэрэгтэй зүйлд зарцуулж болох хөрөнгө мөнгийг үр дүнгүй зарцуулдаг байдлаа зогсоох хэрэгтэй. Үүний оронд тухайн сургуульд хэрэгцээтэй зүйлйийг нь хүрээнд шийдэх байдлаар тэмдэглэн өнгөрүүлэх ёстой. Ийм чиглэлийг НБГ-аас эдгээр сургууль цэцэрлэгийн удирдлагуудад өгч ажиллан, ойг хэрхэн тэмдэглэсэн тайлан мэдээллийг нь гаргуулан авч танилцуулаарай" гэснээр  дээрх сургуулиудын түүхэн ойг тэмдэглэн өнгөрүүлэхийг  тэргүүлэгчид дэмжиж тогтоол гаргахаар боллоо.

Хурлаар хэлэлцэх асуудлын дарааллын дагуу Үнэлгээний хороонд ажиллах 76 иргэн болон  Төрийн шагналд тодорхойлж уламжлах асуудлаар холбогдох газар хэлтсийн танилцуулгыг сонсож, тэдгээрийг дэмжиж тогтоол гаргахаар болсноор хурал өндөрлөлөө.