2010.06.07

Ч.Улаан гишүүн дөрвөн хүний алтан амийг аварчээ

Саяхны нэгэн өдөр Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрт орших Ерөө голд нэгэн гэр бүлийн амь насыг аварсан талархууштай хэрэг болсон талаар хүмүүс шуугин ярьж байна.

Тус голын эрэгт гэр бүлээрээ амарч зугаалан явсан Ү.Баатархүүгийн гэр бүлийн дөрвөн хүн усанд живэхээ шахжээ. Эхлээд бага хүү нь хөл алдан усанд унаж хүүгээ аврахаар араас нь орсон аав нь мөн живж эхэлсэн байна. Энэ үед хоёр хүүхэд нь аав, дүү нараа аврахаар дахин голын усанд орсон ч мөн л тусыг олсонгүй. Гэр бүлээрээ живэх болсон энэ аймшигтай цаг мөчид аврал эрсэн дуудлагыг сонссон УИХ-ын гишүүн Ч.Улаан голын ус руу орж тэднийг ээлж ээлжээр нь аварсан байна.

Ийнхүү нэгэн гэр бүлийн амь насыг аварсан буянтай үйлийг тэрээр хийжээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.