Бэлэн гоймонд нугасгүй
УИХ-ын гишүүн Д.Ганхуяг тун арвич хямгач нэгэн бололтой. Тиймдээ л олсон хэдийгээ шалихгүй зүйлд зарцуулдаггүй гар чангатай нэгэн гэнэ. Ямартай ч Төрийн ордонд өнждөг эрхэм гишүүн барагтай л бол үдийн хоол идэж байгаа нь харагддаггүй. Харин өдөржин өрөөнөөсөө гарах дургүй түүний нууц саяхнаас тайлагдлаа. Тэрбээр өрөөндөө ус буцалгаад, япон бэлэн гоймон идэж үдийн хоолоо орлуулдаг юмсанж. Олон жил Японд ажиллаж амьдарсан болоод ч тэр үү хүнсний хэрэглээгээ хүртэл тэндээс хан-гаж нэрийн барааны дэлгүүр нээсэн. Тиймээс өдрийнхөө хоол болох бэлэн гоймонг өрөөндөө өрж тавьчихаад идэх нь хэвийн үзэгдэл болжээ гэхэд хилсдэхгүй. Энэ нь түүний хувьд хямдхан бөгөөд авсаархан үдийн зоог болдог гэнэ. Арвич хямгач хүн гэж цаана л өөр байх юм даа.