С.Амарсайхан 2018.06.06 | Зууны мэдээ сонин

С.Амарсайхан: Дэд бүтэц шийдэгдсэн аюулгүй орчныг санал болгож байна

С.Амарсайхан: Дэд бүтэц шийдэгдсэн аюулгүй орчныг санал болгож байна

НИТХ-ын дарга С.Амарсайхан 100 айл дахь барилгын материалын зах, худалдааны төвийг нүүлгэн шилжүүлэх ажилтай танилцлаа. Тус дүүргийн нутаг дэвсгэрт зөвшөөрөлгүй ил задгай наймаа эрхлэгч, явуулын худалдаачдыг Налайх руу нүүлгэн шилжүүлэх ажлыг энэ оны дөрөвдүгээр сараас эхлүүлжээ.

Ажлын хэсгийн ахлагч ИТХ-ын төлөөлөгч Ч.Гантулга

“Энэ ажил гурван үе шаттайгаар төлөвлөгдсөн. Одоогоор нэгдүгээр үе шат дуусч байна. Ил задгай хоол хүнс, барилгын материал болон бусад худалдааг зогсоож, стандартын шаардлага хангахгүй хоолны газар, ТҮЦ, дэлгүүрүүдийг хаах тал дээр ажиллаж байна. Иргэдийн эсэргүүцэл байгаа ч аливаа ажлыг хийхэд асуудал заавал тулгардаг. Үүнийг бид хамтран шийдэж, зөв гарцыг олох нь чухал"гэв. 

НИТХ-ын дарга: С.Амарсайхан 

“1960 аад оноос хойш 100 айл орчмоор бүтээн байгуулалт хийгээгүй удсан. Ил задгай наймаа эрхлэгчид, хууль бүс худалдааг зогсооснос замын түгжрэл, дэд бүтцийн асуудал бүрэн шийдэгдэнэ. Замын хөдөлгөөний ачаалал 40 хувиар буурсан гэсэн. Бид дэд бүтэц шийдэгдсэн эрүүл аюулгүй орчныг худалдаа эрхлэгчдэд санал болгож байгаа" гэлээ.