2018.06.11
УИХ-ын гишүүн, Зам тээврийн хөгжлийн сайд салбарын асуудлуудын талаар ярилцлаа
УИХ-ын гишүүн, Зам тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ "Эх орон" телевизийн "Ярих өнцөг" нэвтрүүлэгт оролцжээ.
-Монгол Улсын Засгийн газар кабинетын системээр ажилладаг гэдэг. Энэ яг юу гэсэн үг вэ?
-Энэ бол хариуцлагын тогтолцоо гэж ойлгож болно. УИх-аас Ерөнхий сайдыг томилдог. Тиймээс УИХ-аас баталж байгаа бодлогын зүйлсийг Ерөнхий сайдын хувьд гүйцэтгэнэ. Түүнийг салбар салбарт нь гүйцэтгэх сайдуудаа оруулж ирдэг. Харин тэр хариуцлагыг нь тантай ярина гэдэг. Ерөнхий сайд хариуцлагаа хүлээж байгаагийн хувьд өөрийнхөө хийж чадна гэсэн итгэл бүхий хүмүүсээ томилно.