С.Амарсайхан: Зугаа цэнгэлд шамбааралддаг дарга нар ажлаас зугтдагаа зогсоо
2018.06.15

С.Амарсайхан: Зугаа цэнгэлд шамбааралддаг дарга нар ажлаас зугтдагаа зогсоо

НИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан нэлээн ширүүхэн уур амьсгалд дунд болжээ. Хуралдааны эхэнд НИТХ-ын дарга С.Амарсайхан, амралт зугаалга гэхээр бөөнөөрөө шамбааралддаг дарга нар ажил ярих, гарц шийдэл олох гэхээр зугтаад ирэхгүй юм.

Тендер шалгаруулж, мөнгө хуваарилах болохоор суудлаасаа ховхорч чадахгүй болтлоо улайрдаг шигээ нийслэл Улаанбаатарын хөгжил, гарц шийдлийн тухай ямар ч ажилд хариуцлагатай хандахыг анхааруулъя.

Завгүй гээд зугтаад байгаа зарим албан тушаалтанд хандаж хэлэхэд та нарт Улаанбаатараас өөр гэр орон, НИТХ, нийслэлийн иргэдээс өөр дарга байхгүй шүү. Хэрэв өөр эрх ашиггүй, хар буруу сонирхолгүй юм бол хийх ёстой ажлаа хийж, байх ёстой газраа байх хэрэгтэй шүү хэмээн анхаарууллаа.