Дорноговь аймгийн нэгдсэн эмнэлэгт түргэн тусламжийн автомашин гардуулж өгөв
2018.06.25

Дорноговь аймгийн нэгдсэн эмнэлэгт түргэн тусламжийн автомашин гардуулж өгөв

Хүн амын эрүүл мэндийн төлөө, ялангуяа алслагдсан орон нутгийн эмнэлгийн тусламж үйлчилгээг сайжруулах зорилгоор хэнийг ч орхигдуулахгүй байх гэсэн ДЭМБ-ын зөвлөмжийн дагуу ЭМЯ-наас орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудад нэн шаардлагатай байдаг түргэн тусламжийн автомашиныг олгож байна.

Энэ удаа Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл Дорнговь аймагт ажиллах үеэрээ тус аймгийн нэгдсэн эмнэлэгт туулах чадвар сайтай фургон автомашиныг гардуулж өглөө.

Тэрээр хэлэхдээ 2017 онд өмнөх сайдын үед нийт сумдын 50  хувьд автомашин олгосон. Үлдсэн 50 хувийг автомашинаар хангах ажлыг бид эрчитэй хийж байна. . Хөдөө орон нутгийн эрүүл мэндийн салбарт нэн тулгамдаж байгаа асуудал бол яах аргагүй түргэн тусламжийн автомашин байдаг. Он гарсаар эрүүл мэндийн яамнаас Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нийт 20 гаруй түргэн тусламжийн автомашиныг орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудад хүлээлгэн өглөө.