Цахим бодлогын түр хорооны даргаар УИХ-ын гишүүн Н.Учралыг сонголоо
2018.06.28

Цахим бодлогын түр хорооны даргаар УИХ-ын гишүүн Н.Учралыг сонголоо

Өнөөдөр /2018.06.28/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Түр хорооны даргыг сонгох тухай УИХ-ын тогтоолын төлийг хэлэлцлээ. 

УИХ 2018 оны 5 сарын 24-ний хуралдаанаараа Цахим бодлогын түр хороог байгуулах УИХ-ын тогтоолыг баталсан. 

Ингэснээр "Цахим бодлогын түр хороо" байгуулагдсанаар иргэдэд хүргэх төрийн үйлчилгээг нэгдсэн бодлого, зохицуулалт, хэрэгжилтээр хангах, цахиморчин дахь улсын иргэдийн мэдээллийн аюулгүй байдлыг хангах, дэлхийн зах зээлд нийлүүлэх шинэ ажил, үйлчилгээ, баялаг бүтээх боломжийг нэмэгдүүлэх, тодорхой, хэмжигдэж, хэрэгжиж бодит үр дүнд хүрэхүйц санал боловсруулах боломжтой болсон юм.

26 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулагдсан тус хороо уржигдар анхны хуралдаанаа хийсэн бөгөөд УИХ-ын гишүүн Н.Учралыг түр хорооны даргаар сонгохоор тогтсон билээ. 

Энэ талаар ТББХ-ны хэлэлцсэн санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн А.Ундраа танилцууллаа. 

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр гадаадад томилолттой байгаа учир тэрээр УИХ-ын гишүүн Н.Учралыг түр хорооны даргаар томилохыг дэмжиж байгаа гэдгээ утсаар илэрхийлжээ. ТББХ уг асуудлыг хэлэлцээд санал нэгтэйгээр УИХ-ын гишүүн Н.Учралыг түр хорооны даргаар томилохыг дэмжсэн байна.

Сэтгүүлч

Vip76.mn А.Цолмон tsolmon@vip76.mn