С.Амарсайхан: Намайг мохооно гэвэл эндүүрэл
2018.06.29

С.Амарсайхан: Намайг мохооно гэвэл эндүүрэл

НИТХ-ын дарга С.Амарсайхан Туул голыг сүйтгэсэн, газрыг хууль бусаар авсан гэх асуудалд нэр холбогдоод буй. Энэ бүхнийг тэрбээр үгүйсгэлээ. Ингэхдээ “С.Амарсайхан гэдэг хүний компанид ямар нэг асуудал байхгүй. Бүтэн хаваржин, зунжингаа гүтгэж байна, хүлээцтэй хандсан. Сүүлийн үед зохион байгуулалттайгаар гүтгэх, доромжлох, шантаажлах байдал газар авч байна. Энэ ажлыг олон жил нам, төрийн нэрээр, төсвийн хөрөнгөөр ажил, амьдралаа залгуулж ирсэн нөхдүүд авлигын мөнгөөрөө хийж байна.

Авлигын мөнгөөрөө С.Амарсайханыг гүтгэж, шантрааж, гутаан доромжлоод, мохооно гэвэл эндүүрэл.

Би нийслэлийн 1.5 сая иргэний ажил амьдрал, аюулгүй байдалтай холбоотой асуудлыг хариуцан ажиллаж байгаа. Тэнд нэг хүн худал ярих, энд УИХ-ын гишүүний ярьсан зүйлийн араас хөөгөөд явах шаардлага надад байхгүй. УИХ-ын зарим гишүүд хувийн мөрдөгч эсвэл гүтгэгч болчихсон байна” гэх тайлбарыг өглөө.

 Б.Учрал